Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг цогцоор нь шийдэх 3 жилийн төлөвлөгөөг Засгийн газар хэлэлцэнэ

Timesmn@gmail.com
2021/06/03

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсын 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийж тулгамдаж буй асуудлыг нь сонсож, шийдэх арга замын талаар ярилцлаа. Энэхүү уулзалт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд боллоо.

Иргэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл болон орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дөнгөж 55 хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна. Бүгдийг тэгш хамруулах, хөгжүүлэхэд Засгийн газар анхаарахыг тэд хүслээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих сан байгуулах, тэргэнцэртэй иргэд зорчих автобустай болох, явган хүний зам дагуу тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам байгуулах, телевизүүдийн хөтөлбөр бүрт дохионы хэлмэрчтэй болох зэрэг саналыг иргэд Ерөнхий сайдад тавилаа.

Иргэдийнхээ асуудлыг Засгийн газар цогцоор нь шийдэх ёстой. Энэ уулзалтын үеэр гарсан санал бүрийг нэгтгэж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгоод гурван жилийн ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана гэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжихэд бэлэн. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нийгмийн дунд ажиллаж амьдрах учиртай. Харин орон сууц, албан байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нэг стандартай байх ёстой гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлоод анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүйн төлбөрт аж ахуйн нэгж байгууллагаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлдэг хөрөнгийн хэмжээ жил бүр нэмэгдэж байна. 2020 онд төвлөрсөн 8,3 тэрбум төгрөгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд бүрэн зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргаад байна.

Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа 4 ба түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаар заасан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Ерөнхий сайд энэ асуудалд шан татаж, Ерөнхий сайдын нэг зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс ажиллуулахаа энэ үеэр мэдэгдлээ. Мөн төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах хуулиа хэрэгжүүлэхийг үүрэг болгож, аж ахуй нэгж байгууллагуудад уриаллаа. Төрийн бүх шатны байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилласнаар 108 мянган иргэдийн өмнө тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх боломж бүрдэнэ гэж Ерөнхий сайд хэллээ. Засгийн газрын хуралдааны мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд танилцуулдаг. Энэхүү мэдээллийг ирэх долоо хоногоос эхлэн дохионы хэлний хэлмэрч орчуулж хамт хүргэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04