Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа

Timesmn@gmail.com
2021/05/25

“Шүүдэр продакшн”, “Voo” хамтын бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер өнөөдөр /2021.05.01/ цацагдлаа.

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэсэн энэ киног тулаант, уран сэтгэмжийн төрлөөр бүтээж байгаа бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард анхны teaseree дэлгэсэн билээ.

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй, өрнө дорнын түүхэнд алдартай алтан ургийн, хүчит Хотулун гүнжийн тухай бүтээлийн гол дүрүүд ийнхүү трэйлерээр тодорч байна.

Гурван улирлын турш зураг авалтаа хийж, жил дамнан үргэлжилж буй киноны гол дүр Хотулун гүнжийн дүрд жүжигчин, загвар өмсөгч М. Цэрэндолгор, Хайду хааны дүрд СТА О.Гэрэлсүх, гүнжийн сэтгэлт залуу Абатай баатарт жүжигчин Б.Баттогтох, Урус хун тайжид СТА С.Тэмүүжин, Дува хун тайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт МУГЖ Д.Төмөртогтох, Хасан сайдад СТА Ё.Баярмагнай, Хотулуны ээж Дөрбэжин хатанд СТА П.Мөнх-Од, Солон хатанд жүжигчин Б.Баярсанаа, Марал хатанд дуучин Ц.Энгүүн, Шибкан хатанд СТА Б.Эрдэнэ-Очир, Номхон хун тайжид жүжигчин Д.Мөнхтөмөр, Зульфа шидтэнд жүжигчин Б.Сэтгэлтүвшин нар тоглож байна.

Кино тулаант, эпик төрлөөр бүтээгдэж байгаа бөгөөд хөгжмийн зохиолчоор СТА Ц.Байдрагийг сонгожээ.

Уг бүтээл гол дүрийн баатруудын бага насны дүрүүдээр эхэлдэг бөгөөд аавынхаа дүр Урус хунтайжийн бага насанд жүжигчин Тэмкагийн хүү Т.Анар-Од, Ажуруг гүнжид 6 настай Ж.Индра, Абатай баатрын дүрд А.Билэгт-Очир нар тоглож байгаа ажээ.

“Хотулун гүнж” кино насны ангилалгүй, гэр бүлээрээ үзэх үндэсний контент байлгах зорилгоор 18+ хэсгүүд, хэт их цус, хараал хашгираангүйгээр бүтээх зорилго тавьж байгаа юм байна.

Сонирхолтой нь Хотулун гүнжийн алтан судрын эрэлд хамтдаа гардаг итгэлт таван баатрын бага насны дүрүүдэд тулааны найруулагч Ц.Цэендашийн хүү Ц.Тэнгэр, Хад баатар хэмээх сөрөг дүрд тоглож буй жүжигчин Ө.Энхболдын хүү Э.Энх-Ирмүүн нар насанд хүрсэн жүжигчидтэйгээ дүр төрхөөр адилхан тул сонгогдсон байна.

Хотулуны хамгийн хүчит баатар, алиа хошин Баавгай баатрын дүрд СТА Д.Төмөрбаатар, түүний бага насанд О.Манлайбаяр, харваач Харцага баатарт СТА Алтантөр, бага насных нь дүрд О.Үүл, Дува хунтайжийн бага насны дүрд морин харваач 9 настай Э.Энхмандах нар тоглосон байна.

Киноны Ерөнхий продюсероор Д.Болдхуяг, ерөнхий найруулагч С.Баасанжаргал, зураглаач Г.Бат-Ирээдүй, эвлүүлгч графикч Б.Чинзориг, ерөнхий зураач Л.Батбилэг, тайзны ерөнхий зураач СТА Н.Батжаргал, дууны найруулагч С.Нэргүй, нүүр будагч СТА Б.Эрдэнэчимэг нар ажиллаж байна.

Уг киноны зураг авалтыг 2020 онд Төв аймгийн Эрдэнэ сум, Хэнтий, Дундговьд хийсэн бол, энэ зун Хайду, Хубилай хааны их цэрэг, тулааны зургуудыг Архангай, Баян-Өлгийн Алтай таван богдод үргэлжлүүлээд дуусах юм байна.

Цар тахлын улмаас цаг үе, эдийн засгийн хүндрэл тохиолдож байгаа ч ойрын үед хийгдээгүй олны хэсэгтэй, нүсэр төсөвтэй, гурван улирлыг үзүүлсэн “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” тулаант кино 2021 оны 11-р сард нээлтээ хийхээр төлөвлөгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04