Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга төв талбайгаас согтуугаар лайв хийсэн гэв үү

Timesmn@gmail.com
2021/05/06

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Г.Уянга  төв  талбай орчимд согтуу явж байгаад олон нийтэд хандан лайв /шууд дамжуулалт/ хийлээ.

Цар тахлын улмаас улс орон даяар хатуу хөл хориог мөрдөж буй энэ өдрүүдэд АН-ынхан  хүч түрж,  олон нийтийг турхирч эхэлсний үргэлжлэл энэ болов. Оройн 20.00 цагаас хойш автомашины болон явган хүний хөдөлгөөнийг хориглосон байгаа ч тэрбээр талбай дээр өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдтэй уулзана хэмээн үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдын ажилд саад учруулж байгаа нь шууд бичлэгээс харагдаж байлаа.

Шаардлага тавьсан цагдаагийн ажилтны өөдөөс тэрбээр “Би УИХ-ын гишүүн байсан Уянга гэдэг хүн байна. Алтанхуяг даргадаа, Ганбаатартаа, найз нөхдөдөө эв санаа нэгтэйгээ илэрхийлээд гарах гэсэн юм, би чинь одоо гудамжинд байгаа ажилгүй хүн л дээ, бичиг баримтаа машиндаа орхичихож” хэмээн талбай руу нэвтрэхийг завдсан юм. Тухайн орчимд  үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч түүнд “Таниас архи согтууруулах ундаа  үнэртэж байна, та шаардлага биелүүл”  хэмээн  түүнийг согтуу явж байгааг  илтгэхтэй зэрэгцэн тэрбээр лайваа  тасалсан юм.

Хоёр хуваагдсан АН-ынхан дотоод хэрүүл тэмцлээ төрд нялзаахаар завдаж,  өөрсдийн эрх ашгийн төлөө өлсгөлөн хүртэл зарлаж байгаа увайгүй үйлдлийн цаана Ерөнхийлөгч Х.Баттулга чиглэл өгч байгааг АН-ынхан өөрсдөө илчилдэг. Гэтэл  “Женко”-гийн зохион байгуулж буй өлсгөлөнд  түүний зөвлөхөөр ажиллан, шадарлаж явсан Г.Уянга согтуугаар дэмжлэг үзүүлэхийг ийнхүү завдлаа.  Сануулахад,  Г.Уянга болон түүний нөхрийн зүгээс сүүлийн саруудад олон нийтийг үймээн самуунд уриалан дуудаж, “Хувьсгал эхэллээ” гэх  зэргээр сошиал орчинд өдөөн турхиралтыг  оройлж байгаа  билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04