Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Г.Занданшатар: АН-ынхан намынхаа дотоод зөрчлийг хагаралыг битгий төрийн зөрчил, хагарал болгох гээд бай

Timesmn@gmail.com
2021/05/06

УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаан эхэллээ. Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй УИХ дахь Ардчилан намын бүлгийн гишүүд цагдаа хууль хүчний байгууллага УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж буй талаар хэллээ. Тодруулбал өлсгөлөн зарлаж талбай дээр хоносон гишүүдийн нэг Ц.Туваан намынхаа дотоод зөрчлөөс болж үүссэн асуудлыг төрийн асуудал мэтээр чуулганы индэр дээрээс мэдээлэл хийж, УИХ-ын дарга Г.Занданшатараас хатуухан хариу сонсов.

УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ бол хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг  байгууллага. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд хууль санаачлах, хянан шалгах бүрэн эрх нь байгаа. Харин УИХ-ын энэ индрийг буруугаар ашиглаж, намынхаа дотоод зөрчлийг төрийнх болгож дэвэргэж болохгүй. Өлсгөлөн зарлаж хуулийг зөрчүүлдэг, хууль  дээдэлдэг ёсыг зөрчиж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа үйлдэл.  Хуулийг өөрсдийн явцуу эрх ашиг бусармаг үйлдэл, явуургүй санаархалдаа нийцүүлж болохгүй. АН-ын гишүүд үүнийг болих хэрэгтэй. Дотоод зөрчил хагарал тэмцлээ Монголын төрд халдааж, төрийн хууль зөрчихийг шаардаж, буруу зөрүү мэдээллээр ард түмнийг  төөрөгдүүлж, эмх замбараагүй байдал руу түлхэхийг оролдож байгаа үйлдлээ нэн  даруй зогсоохийг  шаардаж байна. УИХ-ын индэр дээрээс ард түмнийг төөрөгдүүлж болохгүй. АН доторх эрх мэдлээ булаацалдаж албан тушаалын төлөө өлсгөлөн зарлаж байгаа  асуудлаа дотооддоо шийдэж учраа ол. Танай намын дотоод зөрчлийг УИХ шийддэг байгууллага биш. Намынхаа дотоод зөрчил, бульхайгаа нам дотроо шийд.Энэ асуудлаа төрд нялзаагаад байх шаардлага байхгүй” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04