Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

О.Баасанхүү: О.Цогтгэрэл даргатай АН гэж байхгүй, шүүхэд нөлөөлөх гэж хуурамч мэдээлэл тарааж байна

Timesmn@gmail.com
2021/05/05

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү Мэдээ.mn сайтуудаар төлбөртэй мэдээлэл гаргаж байгаа юм байна. Шулуухан хэлэхэд О.Цогтгэрэл даргатай АН хүчинтэй хэвээр гэсэн. Би тэдний хуульчдад, залуу хүүхдүүдэд адилхан хуульч хүний хувьд хэд хэдэн зүйл хэлмээр байна. Хуулиа хараач ээ гэж хэлмээр байна. Нэгдүгээрт О.Цогтгэрэл даргатай АН гэж байхгүй. Улсын дээд шүүхээс О.Цогтгэрэл гэж хүнийг АН-ын дарга гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Хоёрдугаарт, арванхоёрдугаар сарын 24-нөөс хойш шүүхээр даваад байгаа боловч амжилт олохгүй байна. Давж байгаа гэхээр чинь Анхан шатны шүүх хүчингүй гэсэн үг. Хуульд тодорхой заачихсан байгаа. Давах хурлыг санаатайгаар хойшлуулж байгаа нь Анхан шатны шүүхийн шийдвэрийг өнөөдөр хүчингүй байлгах сонирхол байгаад байгаа байхгүй юу. Анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргахдаа эн нар өөрсийнхөө захиалгын шүүгчид нөлөөлөх байдлаар үг оруулсан. Ямар үг оруулсан бэ гэхээр “захирамжийг түдгэлзүүллээ” гэсэн үг оруулсан. Үүгээр улс төр хийх гэж оролдоод байдаг. Гэтэл хөөрхий тэр хүний үгэнд орж үг оруулсан нөхөрт сахилгын шийтгэл ногдуулчихаад байна. Мөнхтулгат гэдэг хүнд дөрөвдүгээр сарын 2-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргачихаад байна. Нэгдүгээр асуудал нь энэ. Хоёр дахь асуудал нь давхын бол шүүхийн шийдвэр нь хүчингүй. Давахгүй бол шүүхийн шийдвэр хүчинтэй. Өнөөдөр захирамжийг даваад цааш давна гэдэг ойлголт байхгүй. Дээд шүүх гэж байхгүй гэсэн үг. О.Цогтгэрэл тэргүүтэй нөхдүүд өөрсдөө айхгүйгээр давхынхаа хурлыг хийчих ёстой байсан юм. Дээрээс нь шүүхэд нөлөөлөх гэж байгаа юм шиг О.Цогтгэрэл даргатай АН хүчинтэй хэвээр гэж байгаа нь асуудал байгааг мэдээд байгаа юм. Асуудалгүй л юм бол шууд очоод бүртгүүлчихнэ биздээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриалл… 3 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор э… Өчигдөр
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН БҮСЭД ОРЖ ИРСЭН БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА 2026/09/21
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шил… 2026/09/21
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09