Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна

Timesmn@gmail.com
2021/04/16

Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан Олимпийн аварга Н.Түвшинбаярыг энэ сарын 5-ны өдөр цагдан хорьсон.
Тэрбээр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байх үедээ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тул тус газрын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. ШШГЕГ-ын харьяа хорих ангид коронавирусийн халдвар голомтлон гарсан бөгөөд халдвар авсан хүмүүсийг тус газрын эмнэлэгт эмчилж байна. Харин хүндэрсэн өвчтөнүүдийг нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд шилжүүлэн эмчилж буй аж. Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл эрхийг нь хязгаарлаад буй юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө 20 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цо… 22 цагийн өмнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны ө… 23 цагийн өмнө
Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй Өчигдөр
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/15
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тог… 2026/04/14
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зори… 2026/04/14
Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна 2026/04/14
517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ 2026/04/13
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй 2026/04/13
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 х… 2026/04/10
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар… 2026/04/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй 2026/04/10
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбай… 2026/04/09
2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа 2026/04/08
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна 2026/04/08
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбо… 2026/04/08
Нийтийн өмчийн хуулийн төслөөр хэлэлцүүлэг болно 2026/04/06
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА 2026/04/06
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн ха… 2026/04/03