Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрт Засгийн газраас давуу эрхээр талбай олгоно

Timesmn@gmail.com
2021/04/05

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлж, 2017 оны 59 дүгээр тогтоолоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг БНЭУ-ын төрийн өмчит “Инженерс Индиа Лимитэд” компани боловсруулж, 2018 оны 11 дүгээр сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч хэлэлцсэн.Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-т төслийн үндсэн гэрээлэгч, ерөнхий гүйцэтгэгчдийг Энэтхэг улсад бүртгэлтэй компаниудаас сонгохоор заасан нь энэхүү төслийн онцлогийг харуулж байна.

Хуулийн зорилго нь Монгол Улс түүхэндээ анх удаа газрын тос боловсруулах чиглэлийн онцгой объект, иж бүрэн үйлдвэрийг цогцоор нь амжилттай барьж, ашиглалтад оруулах, үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүнд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиноХуулийн хамрах хүрээ, зохицуулах харилцаа нь зөвхөн “Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр” байхаар мөн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх хугацаанд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр тусгасан нь онцлог зохицуулалт болсон.Төрөөс үзүүлэх бодлогын дэмжлэг дараах 3 үндсэн чиглэлээр зохицуулагдахаар тус хуулийн 2 бүлэг, 6 зүйлийн хүрээнд тусгагдсан.

ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД ОРОН НУТГИЙН УДИРДЛАГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Үүнд:
  1.   Газрын тос боловсруулах үйлдвэрийн хайгуул ашиглалтын үйл ажиллагаа: үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн зураг төслийг гэрээ үйлдсэн хэлээр боловсруулах, барилгын үйл ажиллагаанд олон улсын норм, дүрэм, стандартыг гэрээ үйлдсэн хэлээр хэрэглэх, ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, дүрэм, стандартыг монгол хэлнээ орчуулж, нутагшуулах.
  2. Үйлдвэрийн болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн барилгын үйл ажиллагаа, үйлдвэр түүхий эдийн тогтвортой нөөцтэй байх зорилгоор газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг гадаад, дотоодын аж ахуйн нэгжтэй хамтран явуулах, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайг давуу эрхээр олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэх, үйлдвэрт олгосон талбайд газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон үйл ажиллагааг журмаар зохицуулна.
  3. Бусад дэмжлэг. Бүтээн байгуулалтад оролцох ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авах, барилга угсралтад шаардлагатай машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалын тээвэрлэлтийг хөнгөвчлөх, үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн аюулгүй байдал, харуул хамгаалалтыг зохицуулах, барилга угсралтад шаардагдах машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг хийх, үйлдвэр болон түүхий тос дамжуулах  хоолой барих, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад орон нутгийн удирдлагаас дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан.
Түүнчлэн, хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг болон Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэн тул хууль хоорондын харилцан уялдааг хангах зорилгоор Байнгын хорооноос “Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийг тус тус санаачилан боловсруулах шаардлага үүссэн. Үүнд:Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай: 
  1. Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрт Засгийн газраас давуу эрхээр талбай олгох, тус талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах;
  2. Засгийн газраас давуу эрхээр олгосон талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгох шаардлага гарсан.
Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай:
  1. Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн зураг төслийг боловсруулах, баталгаажуулах, барилгын ажилд ашиглах олон улсын норм, дүрэм, стандарт, барилгын ажлын зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтуудыг хуульд тус тус нэмж тусгасан.
Хуулийг баталж, хэрэгжүүлснээр Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж, Монгол Улс анх удаа өөрийн орны түүхий эдийн нөөцөд тулгуурлаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, түлш шатахууны гадаад зах зээлээс хараат байдлаас гарч, гадагш урсах валютын урсгалын хэмжээг бууруулж, орон нутаг дахь ажлын байр нэмэгдэж, улмаар дунд болон урт хугацаандаа дотооддоо үйлдвэрлэн гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих суурь нөхцөл хангагдах боломжийг олгож байгаагаараа стратегийн онцгой ач холбогдолтой юм.   Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээ… 18 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг с… 19 цагийн өмнө
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийти… 20 цагийн өмнө
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна 21 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг… Өчигдөр
Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн б… Өчигдөр
НЭР ТОМЬЁОНЫ ISO 704:2022 СТАНДАРТ ДЭМЖИГДхээр болжээ 2024/11/20
Доктор Д.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуу… 2024/11/20
ЭЕШ-ыг олон улсын шалгалтын оноогоор дүйцүүлэх боломжтой 2024/11/20
“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалт… 2024/11/19
Ураны уурхайгаас болж мал амьтан хордож байгаа юу? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭДИЙН ЗАСАГ 2024/11/18
Эгийн голын УЦС төслийн байгаль орчны судалгаанууд, тулгарч буй бэрхшэ… 2024/11/18
Хоолоо ямар тосонд шарах вэ? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД 2024/11/17
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК… 2024/11/16
Цацраг идэвхээс болоод олон толгойтой мал төрдөг үү? 2024/11/16
Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багта… 2024/11/16
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 2024/11/16
​“Скай хайпермаркет” ХХК Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр д… 2024/11/16