Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

General Motors компани бүрэн цахилгаан HUMMER SUV загвараа танилцууллаа

Timesmn@gmail.com
2021/04/04

Америкийн автомашин үйлдвэрлэгч General Motors (GMC) компани өнгөрсөн оны аравдугаар сард HUMMER брэндийн бүрэн цахилгаан пикап загварын автомашинаа танилцуулж байв.Тэгвэл өчигдөр цахилгаан хөдөлгүүртэй HUMMER SUV загвараа анх удаа танилцуулжээ.Бямба гарагт NCAA Final Four тэмцээний үеэр үзүүлсэн видео сурталчилгаанд “supertruck” гэж нэрлэсэн шинэ нь SUV нь 2023 оны эхээр худалдаанд гарах тухай мэдээлсэн байна.Шинэ загварын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг Даваа гарагт өгөхөө GMC амлажээ. HUMMER SUV нь эх биеэ өргөж өндөрсгөх, дөрвөн дугуйгаа зэрэг эргүүлж хөндлөн явах зэрэг бартаат замын Off-road чадваруудтай байх гэнэ.2023 оны эхээр зах зээлд гарах “Edition 1” хувилбар нь $106,000 орчим үнэтэй байх бол “off-road package” нэмснээр $110,000 гаруй үнэтэй болох ажээ.Уг хувилбар нь 830 морины хүчин чадал бүхий бүрэн цахилгаан хөдөлгүүртэй байх ба энэ нь бүрэн цэнэглэлтээр хамгийн богинодоо 480 км зам туулдаг байх гэнэ.GMC компани нь 2010 онд шатахууны өндөр зарцуулалтаараа алдартай HUMMER брэндийн автомашины үйлдвэрлэлийг зогсоож байв. Харин энэ удаа уг брэнд “төрөл арилжиж”, бүрэн цахилгаан автомашин болон шинээр зах зээлд гарах гэж байгаа юм.Детроит хотод төвтэй GMC компани 2035 оноос эхлэн дотоод шаталтын хөдөлгүүртэй ямар ч автомашин зарахгүй болсноо өнгөрсөн нэгдүгээр сард зарлаж байв.
Эх сурвалж: Business Insider 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04