Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монгол Ардын Намын Их хурал хойшиллоо

Timesmn@gmail.com
2021/02/20

Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар, (Ковид-19) цар тахлын нөхцөл байдал, нийслэл Улаанбаатар хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл зэргийг харгалзан үзээд Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ойн өдөр буюу гуравдугаар сарын 01-02-ны өдрүүдэд хуралдуулахаар зарлаад байсан намын ХХХ Их хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргалаа.

Монгол Ардын Намын дүрмийн 17.2 дахь хэсэгт “Намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана” гэж заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цахимаар хуралдсан Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаанаас намын ээлжит XXX Их хурлыг 2021 оны 03 дугаар сарын 01-02-ны  өдрүүдэд 1111 төлөөлөгчтэй хуралдуулахаар шийдвэрлэсэн. Мөн Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Их хурлын товыг өөрчлөх эрхийг намын дүрмийн дагуу Удирдах зөвлөлд шилжүүлээд байсан юм.

Үүний дагуу намын Удирдах зөвлөл цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэн хэлэлцээд Монгол Ардын Намын ээлжит XXX дугаар Их хурлыг хойшлуулах тогтоолыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж баталлаа. Уг тогтоолын хэрэгжилтийг хангаж шат шатны намын байгууллагууд болон Их хурлын төлөөлөгч нарыг мэдээллээр хангаж ажиллахыг Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатарт даалгав.

Эх сурвалж: www.nam.mn

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц б… 11 цагийн өмнө
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг … 14 цагийн өмнө
Л.Ариун: Үзэл суртлын зорилгоор үндэсний шашин, соёлыг мушгин, гуйвуул… 15 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо 2026/02/06
Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болг… 2026/02/06
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна 2026/02/06
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ 2026/02/06
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх х… 2026/01/30
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалта… 2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиа… 2026/01/29
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил 2026/01/29
Нобелийн шагналыг шилжүүлэх боломжгүй гэв 2026/01/12
Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана Өчигдөр
Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажи… Өчигдөр
Нийслэлд энэ жил 19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах ш… 2026/01/07
Намрын чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хуулиуд 2026/01/07
Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 2026/01/06
Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд 2026/01/05
2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион ба… 2026/01/05
“Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай шугам-2” төслийн хувийн хэвшлийн… 2025/12/26