Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монголын үрс жаргал цэнгэлээр дүүрэн, эрдэм мэдлэгээр арвин өсөж торних болтугай

Timesmn@gmail.com
2021/01/01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж буйтай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг зохион байгуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тоглолтын нээлтэд мэндчилгээ дэвшүүллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
“Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатайгаар хүүхэд багачуудын төлөөх их бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, түүхэнд бичигдсэн “Хүүхдийн төлөө фонд”-ыг хагас зууны дараа дахин сэргээн байгуулж байна. Бид өмнөх үеийнхээ сайн туршлага, зөв уламжлалыг орчин цагийн онцлогт нийцүүлж, илүү бүтээлч, үр дүнтэйгээр хөгжүүлэх нь чухал болчихоод байна. “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагаа, үзэл санаа, зорилго чиглэл нь хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал илүү олон талтай бөгөөд хурцаар тавигдах болсон одоо үед нэн шаардлагатай сайн туршлага, уламжлал билээ. Хүүхэд бол үндэстний баяр баясгалан, гэрэл гэгээ, амьдралын утга учир юм. Хүүхэд бол бидний ирээдүй, хөгжлийн буухиаг үеийн үед үргэлжлүүлэх алтан хэлхээс юм.Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлж, эрдэм мэдлэг төгс, бие бялдар тэгш, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ түүх уламжлалыг хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй, оюунлаг зөв монгол хүн болгон төлөвшүүлэх нь Монгол Улсын хөгжлийн суурь нь юм. Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг. Та бүхэн эх орныхоо ирээдүйн төлөө “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт миний бие итгэж байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын маань үрс улам олон болж, жаргал цэнгэлээр дүүрэн, эрдэм мэдлэгээр арвин өсөж торних болтугай” гэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Чингис хааны билиг сургаалаас монгол бичгээр бичиж, “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагаанд зориулан хандивлаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Чингис хааны билиг сургаалын “…Миний баясах нь энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төв төвшин, энх амгалан болвоос сая миний баясах хэрэг” хэмээх хэсгийг монгол бичгээр бичжээ.Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Энэ онд хот тохижилтын салбарт 241 тусгай зориулалтын маш… Өчигдөр
Хөгжлийн банкны хэргийг “гол гэрч”-гүйгээр шүүгээд байгаа юу? Өчигдөр
Дарь-Эхэд хүүхэд хөгжих орчин бүрдүүлж байна 2025/09/11
Автомашингүй өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслий… 2025/09/11
Т.Даваадалай: Хүннү хотыг цахилгаанаар хангах “Сэргэлэн” дэд станцын а… 2025/09/10
“Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 26-нд … 2025/09/10
АН-ынхан шинэ бүтэцдээ бэлдэж фракцууд нь шинээр бүрдээд эхэллээ 2025/09/09
“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгө… 2025/09/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төри… 2025/09/08
Авто тээврийн дэд зөвлөл “BRT тусгай замын автобус” төслийн ТЭЗҮ-ийг д… 2025/09/05
МАН-ын Их хурлыг өрсөлдөөнтэй, ил тод зарчмаар хийхийг шаардлаа 2025/09/04
Ахмад дайчдад төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна 2025/09/04
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна 2025/09/04
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхи… 2025/09/03
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн тендерт 5 компани шалгарла… 2025/09/03
Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа 2025/09/02
Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барила… 2025/09/02
38 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг б… 2025/09/02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтла… 2025/09/01
Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйц… 2025/08/28