Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар Ү.Оюунзул томилогдлоо

Timesmn@gmail.com
2020/12/18

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨТҮГ-ын даргаар НИТХ-ын төлөөлөгч Үнэнбатын Оюунзулыг сонгожээ. Ү.Оюунзул гэж хэн бэ?

Үнэнбатын Оюунзул нийслэл хотын хүн ам олонтой Баянзүрх дүүргээс нийслэлд сонгогдсон иргэдийн төлөөлөгч. Монгол Улсын их сургуулийг Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй тэрээр улс төрийн ууган хүчин Монгол Ардын намын дэргэдэх НАМЗХ-ны нарийн бичгийн дарга, НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Стратеги академийн дэргэдэх “Улс төрийн боловсролын институтын захирал зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг хашиж ирсэн.

Жирийн нэгэн төрийн албан хаагч, сэхээтний гэр бүлд төрсөн тэрээр амьдралын бодит байдал, энгийн бүхнийг мэдэрч өссөн. Сонгуулийн сурталчилгаагаа ч “Ардын охин-Ардын хүч” гэсэн тодотголтойгоор хийсэн нь хүмүүст их хүрсэн гэдэг. Үнэндээ л хамгийн их асуудал бэрхшээл хуримтлагдаж, иргэдийн сонгох улстөрийн итгэл буурсан байсан Баянзүрх дүүрэгт зориг гарган нэр дэвшиж, бас хамгийн өндөр саналаар ялалт байгуулсан нь түүний ямархан чамбай нэгэн болохыг илтгэнэ. “Зоригтой шинэчлэл хийж, хотын хөгжилд хүчээ нэгтгэе” уриатай өрсөлдсөн тэрээр улсын хөгжлийг хүний хөгжлөөс ялгаж салган ойлгох нь   өрөөсгөл. Тэр ч утгаараа энгийн жижиг асуудал бүрийг орхигдуулалгүйгээр нааштайгаар шийдвэрлэх гарцыг ямагт олж байх ёстой гэж үздэгээ байнга хэлдэг.

Ийнхүү шинэхэн даргатай болсон нийслэлийн иргэдийн очих дуртай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд одоо хэрхэн өнгө төрх нь өөрчлөгдөх бол гэсэн хүлээлт иргэдэд үүслээ. Учир нь нийт 973 га талбай бүхий газар нутгийг хамардаг тус цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд шинэчлэн сайжруулж, иргэдийн амарч тухлах орчныг бүрдүүлэн, олон улсын чанар стандартад нийцүүлэх шаардлага тулгараад байгааг иргэд ярьсаар ирсэн. Энэ л шаардлагын үүднээс түүнийг томилсон биз. Гэр орныг ээж хүн цэмцийлгэдэг шиг түүний улс төрийн туршлага, хувийн манлайлал энэ  байгууллагыг илүү эмх цэгцтэй, гэрэл гэгээтэй болгож чадна гэж найдаж байна. Мөн өмнө нь орлогч дарга байхдаа хийж эхлүүлсэн ажил, олж харсан туршлага ч байгаа байх. Одоо Ү.Оюунзул энэ ажлыг хэрхэн хийж чадахаа харуулах л үлдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн… 6 цагийн өмнө
Монгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөө… Өчигдөр
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж б… Өчигдөр
Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах… Өчигдөр
“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ 2026/06/08
УИХ-ын дарга С.Бямбацогт: УИХ-ын гишүүдийн ирц сайжирч байна 2026/06/05
“Хар тамхины хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдсон” 2026/06/05
“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан м… 2026/06/04
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлий… 2026/06/03
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохио… 2026/06/03
С.Батжаргал: Хиймэл оюун ухаанаас болгоомжлох биш боломж болгож ашигла… 2026/06/03
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн … 2026/06/02
ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ 2026/06/02
АВЛИГЫН ХӨРСИЙГ ОРВОНГООР НЬ ӨӨРЧЛӨХ РЕФОРМЫН ЭХЛЭЛ БОЛ -ӨМЧИЙН ШИНЭТГ… 2026/05/29
УИХ-ын дарга С.Бямбацогт: Инфляцид хамгийн их өртөж байгаа нь бага орл… 2026/05/29
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь ч… 2026/05/29
УИХ-ын дарга С.Бямбацогт:​ Цэцийн нэг гишүүний бүрэн эрхийн хугацаа ду… 2026/05/28
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байн… 2026/05/28
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа 2026/05/28