Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Д.Ихбаяр: Иргэдийг эрсдлээс хамгаалж, чирэгдэлгүй байлгах үүднээс QR кодыг ашиглаж байна

Timesmn@gmail.com
2020/11/23

Нийслэлийн онцгой комиссоос QR системийг нэвтрүүлж явган зорчигч болон авто машины хөдөлгөөний бүртгэлийг хийж эхэлсэн. Энэ системийг хийх ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн засаг даргын орлогч, Нийслэлийн онцгой комиссын гишүүн Д.Ихбаяраас уг ажлын явц ямар байгаа талаар асууж тодруулсан юм. Д.Ихбаяр: “-Өнөөдрийн байдлаар улсын онцгой комиссоос хязгаарлалт тогтоогоогүй 13 байгууллагыг нэрлэсэн. Эдгээр байгууллагын болон Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комиссын машинуудыг бүртгэн цагийн хязгаар тогтоохгүй явуулж байна. Мөн хүнд өвчтэй заавал эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагатай 1700 орчим иргэдийн автомашиныг бүртгэлжүүлж байна. Цаашид дэглэм хэрхэн буурахаас шалтгаалан хүнсний мухлаг, 6 нэрийн дэлгүүрүүдийн хүнсний хүргэлтийн машиныг нэвтрүүлнэ. Энэхүү QR кодыг авахын тулд тус 13 байгууллага төв байгууллагаараа дамжуулан албан тоотоор автомашины дугаараа бүртгэлжүүлэн нийслэлийн мэдээллийн технологийн газраас зөвшөөрлөө цахимаар авна. Улмаар тухайн QR кодоо замын цагдаагийн автомашины зөрчил шалгадаг терминал дээр уншуулна. Хэрэв QR код хэвлүүлээгүй тохиолдолд улсын дугаараар нь шүүж, утсан дээрээс нь уншуулан аль болох иргэд, тусгай албан хаагчдад чирэгдэлгүй мөн шилний цаанаас ямар нэгэн контакт үүсэж эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэхгүйгээр шалган нэвтрүүлэх боломж боломжийг эрэлхийлсэн юм. Түүнчлэн иргэдийн зорчих хөдөлгөөний QR системийг иргэний үнэмлэхний арын QR кодыг уншуулж тухайн иргэний байршил бүрийг бүртгэж, эрсдэлтэй тохиолдол илэрсэн тохиолдолд хурдан шуурхай олж илрүүлэн коронавирусын 1.2.3-р хавьтагч нарыг олж тогтоох зорилготой. Дашрамд хэлэхэд QR код бүртгэгдэж байгаа иргэний мэдээлэл тухайн албаны хүний утсанд огт хадгалагдахгүй шууд улсын бүртгэлийнхээ системд үндэсний дата төвд хадгалагдаж байгаагаараа онцлог. Дэлхийн олон улс оронд энэхүү технологийг сайн туршлага хэмээн нэрлэж, үр дүнг нь мэдэрсэн. Зөвшөөрөл олголттой холбоотой асууж тодруулах зүйл байвал 1800-1200 тусгай дугаарын утаснаас лавлаж болно” гэлээ.Дэлхий нийтийг цочроон, 200 гаруй оронд тархаж улмаар олон сая хүнд халдварлаж, хэдэн зуун мянгаар нь эрдэнэт хүний амь насыг нь авч одсон энэхүү аймшигт цар тахал COVID-19 буюу коронавирус Монгол Улсыг ч тойрсонгүй. Ард иргэдээ хамгийн сайн хамгаалан, сэргийлж байгаа орнуудын тоонд нэрлэгдэн, сайн жишээ болж байсан хэдий ч нэг л өдөр уг вирусын халдвар үүд тогшин орж ирсэн юм. Гэсэн ч төр засгийн зүгээс тодорхой шийдвэрүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь яах аргагүй Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяраар ахлуулсан багийн ажил юм. Хурдан шуурхай ажиллаж ганцхан долоо хоногийн дотор хоёр ч ухаалаг систем нэвтрүүлсэн нь ийнхүү үр дүнгээ өгч, иргэдийн талархлыг хүлээж байна. Цаашид хотын дарга энэ мэтчилэн олон сайн ажлыг санаачилж хийнэ гэдэгт итгэлтэй байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө 18 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цо… 20 цагийн өмнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны ө… 21 цагийн өмнө
Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй Өчигдөр
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө Өчигдөр
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тог… 2026/04/14
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зори… 2026/04/14
Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна 2026/04/14
517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ 2026/04/13
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй 2026/04/13
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 х… 2026/04/10
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар… 2026/04/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй 2026/04/10
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбай… 2026/04/09
2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа 2026/04/08
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна 2026/04/08
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбо… 2026/04/08
Нийтийн өмчийн хуулийн төслөөр хэлэлцүүлэг болно 2026/04/06
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА 2026/04/06
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн ха… 2026/04/03