Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн сайн вакцин бол сахилга бат, хариуцлага шүү

Timesmn@gmail.com
2020/11/17

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдуулж, УОК-ын шийдвэрийг дүгнэн хэлэлцэж, Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгаж, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлийг тус тус гаргасан. Хурлын дараа ерөнхий сайд Засгийн гишүүд, төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг нийслэлийн засаг дарга нарт дараах албан даалгаврыг өглөө. -       Дотоодод гарсан багц коронавируст халдварын тандалт судалгааг эрчимжүүлэх, голомтын хүрээг хязгаарлах, богино хугацаанд хумих, таслан зогсоох, хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах, эрсдлийг бууруулах ажлыг эрчимжүүлэх -       КОВИД19-ын халдварын голомтын бүс, объект, халдвар илэрсэн байр, гэр, орон сууц, гудамж, зай талбай, олон нийтийн үйлчилгээний төвд иж бүрэн аруитгал халдваргүйтгэлийг хийх ажлыг шуурхай зохион байгуулах, түүнд хяналт тавих -       Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх, эмзэг бүлгийн иргэд, дотуур байрын  сурагч, оюутнуудын хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,  хүүхэд хамгааллын үйл ажиллагааг сайжруулах -       Түлш, эрчим хүч, дулаан, усан хангамж, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн үйл ажилагааг тасралтгүй зохион байгуулах, хомсдолоос сэргийлэх арга хэмжээ авчажиллахыг тус тус даалгав .Албан даалгаврыг өгөх явцдаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ: Нөхцөл байдал хяналтаас гарчихаагүй байна. Иймд дээрхи хугацаанд халдварын тархалтыг хяналтдаа авах ёстой.  Халдвар бүртгэгдсэн газруудыг сайтар ариутгаж, хатуу хамгаалалтад авч, хүн нэвтрүүлэхгүй байх, хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжид анхаарах хэрэгтэй. Ард иргэд хуулиа хэрэгжүүлж, гараа угааж, хоорондын зай барих, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх мэргэжлийнхний зөвлөмжийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн сайн вакцин бол Сахилга бат хариуцлага шүү гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал бай… 2026/06/30
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэн, хэзээ чуулгандаа ирж, ямар санал өгсний… 2026/06/29
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД Ү… 2026/06/29
Гишүүдийн ирц 2026/06/29
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 2026/06/26
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 2026/06/26
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 2026/06/25
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 2026/06/25