Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Н.Алтанхуяг: Н.Багабанди Оюутолгой ТУЗ-д байхгүй бол үхчих гээд байгаа юм байхдаа

Timesmn@gmail.com
2020/10/29

Монгол Улсын Засгийн газар 2020 оны есдүгээр сарын 14-нд  "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүдийг сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан. Энэ удаагийн сонгон шалгаруулалт нь Санхүүгийн шинжилгээ хийх, уг чиглэлээр баг гаргаж, ажиллуулах, Гүний уурхайн чиглэлээр судалгаа хийх, Олон нийттэй харилцах гэсэн гурван чиглэлээр сонгон шалгаруулахаар байсан юм. Энэхүү нээлттэй сонгон шалгаруулалтад нийтдээ 47 хүн материалаа ирүүлжээ. Үүнээс хоёр хүнийг сонгож, өчигдөр /2020.10.28/ Засгийн газрын хуралдаанаар ТУЗ-ийн гишүүдийг томилов. Харин одоо ТУЗ-ийн гишүүн байгаа Н.Баганбандийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргажээ. Энэ асуудлаар Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас тодруулахад "Буруугаар барах уу. Би Ерөнхий сайд болоод Н.Багабандийг болиулж байсан. Дахиад байгаад байгаа юм уу. Оюутолгойн ТУЗ-д байхгүй бол үхчих гээд байгаа юм байхдаа. Маш буруу. Би Ерөнхийлөгч асан Н.Багабандийн оронд байсан бол ёсзүйгээ бодоод улс орноо бодоод элдэв олон юм орноо бодоод больчих байсан. Арай үлдчихээгүй байлгүй дээ. Энэ бол ялзарсан систем" гэлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажилл… 18 цагийн өмнө
"Шинэ Хөршийн Санаачилга" ТББ АНУ-ын Конгрессын ордонд гурав дахь жилд… 20 цагийн өмнө
“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ? 21 цагийн өмнө
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн ха… 2026/03/13
ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ 2026/03/13
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2026/03/11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ 2026/03/11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина 2026/03/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн бари… 2026/03/10
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр б… 2026/03/10
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ир… 2026/03/09
2026 онд жуулчдыг татах стратеги боловсруулсан таван улс 2026/03/09
​Менингококкт халдвар 2026/03/06
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа 2026/03/06
Трампын Иранд өгсөн цохилт Конгресст маргаан дагуулж байна 2026/03/06
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна 2026/03/05
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2026/03/04
Intl community should take a clearer and firmer stand in opposing law … 2026/03/04
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан ч тодорхой шийдвэр гаргасангүй 2026/03/04
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дуусла… 2026/03/03