Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас ажлын байрны өдөрлөг зохион байгуулна

Timesmn@gmail.com
2020/10/20

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлдэг бөгөөд ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна. “ТАВАН БОГД ФҮҮДС“ ХХК-иас 200 гаруй сул чөлөөтэй ажлын байр зарласны дагуу  энэ сарын 20, 21-ний өдрүүдэд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд зохион байгуулах гэж байна. “ТАВАН БОГД ФҮҮДС“ ХХК нь “Салбарын ажилтан”, “Хүргэлтийн жолооч” “Үйлчлэгч” ажлын байруудад нийт 200 гаруй ажилтныг авч, дэлхийн алдарт бренд “KFC” түргэн хоолны ресторанд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх юм. Ажил хайгч иргэд тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр тус компаниас зарласан ажлын байранд бүртгүүлж, ажлын ярилцлагад орохоос гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ирүүлсэн нийт 2500 орчим ажлын байрны мэдээллийг авч,  хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамрагдах боломжтой. Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Салбарын ажилтан
  • Өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой, 18 нас хүрсэн, тууштай ажиллах хүсэлтэй
  • Хүргэлтийн жолооч
  • Жолооны эрхийн оноо 7-с дээш, 2-3 жил хот дотор машин барьж байсан туршлагатай, өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой
  • Үйлчлэгч
  • Өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой, 18 нас хүрсэн, тууштай ажиллах хүсэлтэй
Ажлын байрны өдөрлөг 2020 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд, 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд болно. Лавлах утас: 75111896

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах ши… 3 цагийн өмнө
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлы… Өчигдөр
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалт… Өчигдөр
Даатгалын сангаас эмч нарын цалинг “тавьж” байгаа нь хуулийн зөрчил мө… 2026/02/25
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна 2026/02/24
"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно 2026/02/24
ЦӨЛЖИЛТИЙН 87% ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛДАГ 2026/02/23
МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “ту… 2026/02/23
Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр… 2026/02/16
“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сон… 2026/02/13
Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалга… 2026/02/12
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээ… 2026/02/12
Хөх бүс дэх түр байгууламжийг барих гүйцэтгэгчээр GL Events компани ша… 2026/02/11
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гарду… 2026/02/11
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2026/02/11
ий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхү… 2026/02/11
Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах … 2026/02/10
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар… 2026/02/10
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц б… 2026/02/09
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг … 2026/02/09