Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Timesmn@gmail.com
2026/09/07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн. Тэр хэрээр “Ерөнхийлөгчийн сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг улс төрийн намууд дотор хүчтэй яригдаж байна. Олон нийт ч үүнд анхаарал хандуулжээ.

Одоогоор МАН, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших насанд хүрсэн буюу 50-иас дээш насны улстөрчдийн нэр олноороо гарч ирж байна. Эдгээр намаас тус бүр 10 гаруй улстөрчийн нэр тодроод байгаа юм. Гэхдээ МАН-ын улстөрчдөөс УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр нарын нэр, АН-ынхнаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр нарынх түлхүү яригдаж байна. УИХ-д суудалтай жижиг намуудын тухайд МАН, АН-ынхнаас насаар ахиу, гэхдээ улстөрчид биш нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдээс Ерөнхийлөгчийн 2027 онд нэр дэвшүүлж магадгүй тухай эх сурвалжуудын мэдээлэл байна. Тухайлбал, Үндэсний эвслээс МАК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширыг, ХҮН намаас “Де-факто” ярилцлагын хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайханыг, ИЗНН-аас “Алтандорнод Монгол” компанийн эзэн Т.Ганболдыг нэр дэвшүүлж магадгүй гэсэн таамаг яриа байгаа юм. Гэхдээ УИХ-д суудалтай таван намаас хэн нэр дэвших нь одоогоор албан ёсоор тодроогүй, эдгээр нь зөвхөн улс төрийн хүрээнд, улс төрийн намууд дотор яригдаж байгаа нэрс гэдгийг хэлэх нь зөв биз ээ. Тиймээс МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхтэй холбоотой өөр нэгэн мэдээлэл эх сурвалжуудын хүрээнд гарсан байна. Тодруулбал, МАН ч бас жижиг намуудын адил одоо улс төрд ид яваа улстөрчдөөс бус нийгмийн дэмжлэгийг хүлээх, нэр хүндтэй хүмүүсээс Ерөнхийлөгчийн 2027 онд нэр дэвшүүлэх “нөөц хувилбар”-ууд бэлдэж буй бололтой. Тэр байтугай тодорхой гурван хүний нэр яригдаад эхэлжээ.

Эхнийх нь Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Энхболд юм байна. Тэрээр 2024 оны дөрөвдүгээр сард уг албан тушаалд томилогдсон. Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил, түүний бүрэн эрх 2028 оны дөрөвдүгээр сард дуусна. Гэхдээ наана нь эх орондоо ирж Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшиж мэдэх юм. Тэрээр УИХ-д зургаан удаа сонгогдсон. УИХ-ын дэд дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, ЗГХЭГ-ын дарга, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. 2017 онд Ерөнхий сайдад нэр дэвшиж явсан түүхтэй.

Дараагийнхад нь “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, ШУА-ийн жинхэнэ гишүүн бөгөөд удам дамжсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Нарангэрэлийн нэр яригдаж байгаа юм байна. Тэрээр УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын туслах, Засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, УБХ-ын дэргэдэх төр, нийгэм судлалын Академийн дэд захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуульд профессор, захирал, Эрдмийн зөвлөлийн дарга, МӨХ-ны Ерөнхийлөгчөөр ажилласан.

Харин гурав дахь нь УИХ-ын дарга асан, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн нэр яригдаж байна. УЕПГ-т хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, Хууль зүйн тэргүүн дэд сайд, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн мэрэгжилтнээр ажиллаж байсан тэрээр 1992-2016 оны сонгуулиудад ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улс төрд дуулиантай, байр суурьтаа хатуу зогсдогоороо танигдсан Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд УИХ-ын дарга, дэд даргаар тус бүр нэг удаа сонгогдож, ХЗДХ-ийн сайдаар гурван удаа томилогдож байсан.

Өөрөөр хэлбэл, өдгөө Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд “санаатай” МАН-ын улс төрд ид яваа 970-аад оны улстөрчдийн толхилцооны хажуугаар энэ гурван эрхмээс хэн нэг нь нэр дэвшээд гараад ирж болзошгүй гэх мэдээлэл улс төрийн хүрээнд тарж байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 167 (7909)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 27 минутын өмнө
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 1 цагийн өмнө
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 3 цагийн өмнө
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12