Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

Timesmn@gmail.com
2025/04/17

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон сууцжуулалтын яам, “Мэгүүн” медиатай хамтран зохион байгуулж буй  “Зөөлөн хот” фестивальд оролцохоор “Зөөлөн хот” номын зохиогч, Дани улсын архитектор Дэвид Сим Улаанбаатар хотноо ирээд байна. Тэрбээр дөрөвдүгээр сарын 17-ны өдөр “20 минутын хот” Үндэсний хороонд зочилж, Ажлын албаны дарга Ц.Оюундарь, Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны даргын зөвлөх Б.Батболд тэргүүтэй ажлын албаны алба хаагчид болон “20 минутын хот” хөгжлийн төвийн хамт олонтой уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Үндэсний хороо болон хөгжлийн төвийн алба хаагчид хот төлөвлөлтийг хүнд ээлтэй, илүү зөөлөн хот болгон төлөвлөх талаар өөрсдийн санал бодлыг солилцож, Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдэд хүнд ээлтэй хотын концепцыг хэрхэн тусгах талаар ярилцсан байна.


Дэлхий даяар хотуудын суурьшил, нягтрал улам нэмэгдэж, орон сууцны төлөвлөлтөөс үүдэлтэй иргэний орон зай хумигдаж буй энэ үед хувийн орон зай болон бусадтай зохицохыг хослуулах шаардлагыг хэрхэн төлөвлөх талаар цогц шийдэл дэвшүүлсэн “Зөөлөн хот” номыг тэрбээр бичжээ. Номыг монгол хэлнээ бүс нутаг төлөвлөгч П.Мөнгөнчимэг орчуулсан ба зохиогчийг нь ийнхүү эх орондоо урьж, энэ сарын 19-нд СТӨ-нд болох уг номын нэрээр нэрлэгдсэн фестивалыг зохион байгуулах гэж байна.  Тус фестивальд хүндэт зочин Дэвид Сим өөрийн хот төлөвлөлтийн туршлага, хүнд ээлтэй төлөвлөлтийг бага зардлаар хийх шийдэл зэргийг багтаасан мастер класс лекцээ толилуулах юм. Фестивалийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “20 минутын хот” Үндэсний хорооны албан ёсны цахим хуудас, Хот төлөвлөлт, барилга, орон сууцжуулалтын цахим хуудас болон Soft city festival фейсбүүк хуудаснаас авах боломжтой.


 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … Өчигдөр
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… Өчигдөр
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12