Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Малын пробиотик

Timesmn@gmail.com
2024/02/19

ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторийн пробиотик судлалын баг судлаачид нь малын гүзээний агуулагдахуунаас ашигтай бактери ялган авч  сувиллын тэжээлийн бэлдмэлийн технологийг бий болгож үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Тодотгож хэлбэл, малын өвс тэжээлийг боловсруулахад оролцдог ашигтай бактериуд гэж байдаг. Ашигтай бактериуд нь нүүрс ус, уураг, өөх тос задлаж боловсруулдаг гэх мэтчилэн хуваагддаг. Үүний нэг болох нүүрс ус буюу эслэг задлах бактерийг малын гүзээний агуулагдахуунаас ялган авч бэлдмэл хийх технологи бий болгосон гэсэн үг.

ЦЕОПИТ + ЦЕЛЛЮЛОЛИТ= МАЛЫН СУВИЛЛЫН ИЖ БҮРДЭЛ БЭЛДМЭЛ

Энэ хоёр бэлдмэл нэг иж бүрдэл болж мал аж ахуйн салбарт ашиглах нь илүү үр ашигтайг судалгаагаар тогтоожээ.

БАЙГАЛИЙН ЦЭВЭРШҮҮЛСЭН ЦЕОЛИТ АГУУЛСАН ЦЕОПИТ БЭЛДМЭЛ

 Эслэг задлах бактерийн бэлдмэлтэй яагаад иж бүрдэл болж хослоод байна гэхээр бактериас ялгардаг нүүрс ус задалдаг ферментийн орчныг хурдасгаж өгдөг. Нэг ёсондоо ферментийн катализатор болох үүрэгтэй.

 Бэлдмэл дотор олон төрлийн эрдэсийн ион агуулагддаг төдийгүй эдгээр нь ион солилцох чадамжтай юм. Энэ зарчимаараа хар тугалгыг өөртөө маш сайн шингээж байгаа нь мал амьтны биеэс хор гадагшлуулах чадамжтай бүтээгдэхүүн болсон нь тогтоогджээ.

 Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр мал амьтныг аливаа хордлогоос сэргийлж эрдэс дутагдлыг нөхөж өгнө. Мөн тэжээл боловсруулалтыг сайжруулж, орчныг нь нөхцөлдүүлж өгснөөр малын амьдын жинг нэмэгдүүлэх, туралтыг багасгах давуу талтай юм байна.

НҮҮРС УС ЗАДАЛДАГ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОХ ЦЕЛЛЮЛОЛИТ

Энэ бүтээгдэхүүн нь хорголжин хэлбэртэйгээр төл мал, өсвөр мал гээд ангилж хэд хэдэн янзаар савлагдаж худалдаанд гарсан байна. 1 кг тутамд 300 орчим сая амьд эслэг задалдаг бактери агуулсан бэлдмэл аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… Өчигдөр
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… Өчигдөр
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 2026/11/05
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 2026/11/05
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04
АЖИЛД УРЬЖ БАЙНА 2026/11/03
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03
413 мянга гаруй ахмад настан суурь тэтгэвэр өгч эхэллээ 2026/11/03
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал 2026/11/03
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хү… 2026/11/02
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ 2026/11/02
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ 2026/11/02
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуулт… 2026/11/02
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30