Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ардчилсан нам ахиад хоёр даргатай болно

Timesmn@gmail.com
2021/03/12

Дарга ч үгүй, дүрэм ч үгүй  АН  намын даргын сунгаа зарласан нь олны анхаарал татаад байна.  Энэ  сунгааг эхлээд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны талаас эхлүүлсэн  бол  АН-ын хуучин дарга С.Эрдэнийн талаас мөн намын даргын сунгааг эхлүүллээ.   Үндсэндээ С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр өөр АН-ын даргын сонгууль зарлаж, АН-ыг дахин хоёр  даргатай болгох нь тодорхой болов.

Ц.Тувааны талаас зарласан АН-ын даргын сунгаанд 16 хүнээс шигшигдэж, Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл нарын дөрвөн хүн нэр дэвших үнэмлэхээ өчигдөр албан ёсоор гардан авсан. Тэдний хувьд сонгуулийн сурталчилгаа нь өнөөдөр албан ёсоор эхэлж, нийт 12 хоног үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 26-ны өдөр сурталчилгаа нь дуусч 28-ны өдөр дарга сонгох санал хураалт нв болох аж.

Харин АН-ын албан ёсны гэгдэж буй дарга С.Эрдэнийн зарласан намын дунд шатны байгууллагын дарга нарыг сонгох сунгаа өчигдөр албан ёсоор эхэлсэн.  С.Эрдэнийн мэдээллээр бол Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд дотоод сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дунд шатны намын дарга нарын нөхөн сонгууль гуравдугаар сарын 17-нд цахимаар болох гэнэ. Нэр дэвшигчдийнх нь сурталчилгаа мөн л эхэлсэн. Намын даргын сонгууль нь дөрөвдүгээр сарын 25-нд болж тавдугаар сарын 2-нд намын их хурлаа хийн шинэ даргадаа тамгаа гардуулна гэгдэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 7 цагийн өмнө
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 8 цагийн өмнө
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 10 цагийн өмнө
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12