Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Таны өгсөн цус гурван хүнд амьдрал бэлэглэнэ

Timesmn@gmail.com
2021/02/27

Монгол улс 1994 оныг хүртэл төлбөртэй цусны донорын системтэй явж иржээ. Тэр цагт цус, цусан бүтээгдэхүүнээр гачигдаж байгаагүй ч сайн дураараа, авлагагүй цусны донорын системд шилжсэнээр иргэд цусаа өгөх нь багасаж, цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэн хомсдолд орох тохиолдол байнга тулгарч байсан байна. Харин JCI Капитал салбар байгууллагын залуус нийгмийн хариуцлагаа ухамсарлан ЭМЯ-ны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран 2009 онд  “Өгөөмөр сэтгэлийн бэлэг – Дусал цус” нэртэйгээр сайн дурын донорын хөдөлгөөнийг эхлүүлсэн  юм. Өдгөө энэхүү төсөл нь “Амьдрал бэлэглэе – Give blood, Give life” уриан дор 13 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна.

ЦССҮТ нь эмнэлэгүүдийн хэрэгцээ шаардлагад хүрэлцээтэй хэмжээгээр аюулгүй, чанартай цус цусан бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд Covid19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь цусны нөөц бүрдүүлэлт 50 хүртлэх хувиар буурч нөхөх шаардлага үүсээд байна.

Насанд хүрсэн хүний биед 5-6 литр цус эргэлддэг. Үүнээс гурван сард нэг удаа 400гр цус хандивлахад хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй бөгөөд таны хандивласан цус томоохон мэс засал, осол гэмтэлд өртөгсөд, төрөхийн хүндэрлүүдэд цус сэлбэх байдлаар гурван хүний алтан амийг авардаг.

Аливаа улс, орон цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны чухал хэсэг тул JCI Монгол байгууллагаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамт олныг цусаа бэлэглэхийг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 7 цагийн өмнө
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 8 цагийн өмнө
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 10 цагийн өмнө
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12