Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Б.Мөнхцэлмэг: Ерөнхийлөгч Баттулгын троллууд маш их байна

Timesmn@gmail.com
2021/02/25

"БИД УУЧЛАХГҮЙ ХӨДӨЛГӨӨН"-ий тэргүүн Б.Мөнхцэлмэг өөрийн цахим хуудсаараа шүүгчдийн лифтэн дэх самуун бичлэг болон зарим нэр бүхий оффшорчдын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “шударга ёс гэдэг бол шүүх хүн бүрт эрх тэгш үйлчлэхийг хэлдэг. Гэтэл шүүгч нарын ёс бус үйлдэл гаргасан бичлэгийг үзээд маш их жихүүцлээ. Шударга ёс гэж Монголд алга. Үүгээр дамжуулж ялангуяа сонгууль дөхсөнтэй холбогдуулж ард түмэнд нэг л зүйлийг ойлгуулж хэлмээр байна. Бид хоёр жилийн өмнөөс Авилгын эсрэг хууль, Ашиг сонирхолын хууль, Эрүүгийн байцаах хууль гээд маш олон хуулиудын өөрчлөлтийн саналыг тавьж байсан.  Энэ хуулиуд дээр жишээ нь Их Хурлын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж болдог уу гэдгээр иргэдэд ойлгомжтой тайлбарлах үүднээс хөрөнгө орлого нь огцом өссөн нэр бүхий гишүүдийг шалгуулж байсан. Ашиг сонирхолын хуулийн 10 дугаар зүйлд оффшортой холбоотой заалтууд байдаг. Энэ заалтад “нийтийн албан тушаалтан буюу төрд өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс оффшор бүсэд компани үүсгэн байгуулж эзэмшихийг хориглодог”. Гэтэл оффшор бүсэд данс эзэмшдэг гурван хүний хоёр нь ил тод зарлагдчихаад байхад ганцхан хүн сул чөлөөтэй үлдсэн. Тэр хүн бол Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Олон нийтэд ил болчихоод байхад хэвлэлүүд одоо болтол яагаад энэ талаар цацахгүй байгааг би гайхаж байна. Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” гэх, энэ оффшор бүсэд бүртгэлтэй компанитай. Тэр нь охин Х.Намууных нь нэр дээр байдаг. Энэ мэдээллийг “Google.com”-оос хайвал гараад ирнэ. Ашиг сонирхолын хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу оффшор бүстэй нь илчлэгдвэл хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл сонгууль дөхсөнтэй холбогдуулж Х.Баттулга өөрийгөө оффшоргүй, гэнэн цайлган, оффшорын эсрэг тэмцэгч хүний дүрд хувирган тоглож байна. Өөрийнх нь оффшор ил болоод ирэхээр нөгөө хоёр оффшорчин буюу Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нарт нийгмийн массыг хандуулж байгаад өөрөө цэвэрхэн үлдэх гэж байна. Энэ ажллыг нь Х.Баттулын троллууд хийж байна. Х.Баттулга маш их троллтой байна. Өөрийнх нь төмөр замтай холбоотой компаниудын ажилчдыг нь хүртэл бүлэг групп болгочихсон  ажиллуулж байна.Тэрр дунд нь миний найз байна. Өөрийнх нь эсрэг ямар нэг зүйл яригдаад эхлэнгүүт троллуудаа дайруулдаг. Түүний оффшор ил гараад ирэнгүүт өөр оффшортой нэгэн рүү дайрч цэвэрхэн үлддэг ээ болих хэрэгтэй. Би троллуудаас чинь айхгүй, зөндөө доромжлуулсан, хэлэх үгээ хаана ч зоригтой хэлнэ. Мөн шударга ёс ярьдаг хэрнээ өөрсдөө ёс бус үйлдэл гаргасан шүүгч нарыг огцортол эсэргүүцэл зарлана гэдгээ  мэдэгдэж байна” хэмээлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 7 цагийн өмнө
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 8 цагийн өмнө
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 10 цагийн өмнө
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12