Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Үндэсний урлагын их театрын 70 жилийн ойд зориулсан “Ардын дуу мину” кино концерт нээлтээ хийлээ

Timesmn@gmail.com
2020/10/28

Монголчуудын оюуны их өв соёлын тээж, түгээж яваа Үндэсний урлагын их театрын 70 жилийн ой тохиож байгаа билээ. Тус театрын хамт олон ойгоо угтаж, Монгол Улсын Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит “Ардын дуу мину” кино концерт, аудио CD гаргажээ. Энэхүү уран бүтээлийн нээлт өнөөдөр Үндэсний урлагын их теарт болж, өндөрлөлөө.

МУГЖ Д.Ширмэнтуяагийн санаачлагаар хийгдсэн энэхүү уран бүтээлд театрын уран бүтээлчдийн урын сангаас 16 дуу багтсан бөгөөд дууны албаны 28 дуучин оролцсон байна.  Тус бүтээлд уртын дуу, ардын дуу, эмэгтэй, эрэгтэй цөөхүүл, найрал дуу, хөөмий гээд дуулаачийн бүхий л төрлөөс оржээ.

Энэ талаар МУГЖ Д.Ширмэнтуяа “Ардын урлаг гэдэг бол тухайн улс үндэсний дархлаа, аюулгүй байдал, улсын тусгаар тогтнолын үндэс болдог. Үүнийг авч үлдэж, хөгжүүлж,  өвлүүлж авч явна гэдэг бидний үүрэг, хариуцлага. Тэр утгаараа театрынхаа 70 жилийн ойд зориулж энэхүү уран бүтээлийг гаргаж, өнөөдөр нээлтээ хийж байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.Үндэсний урлагын их театрын 70 жилийн ойн хүрээнд 11 сарын –нээс 12 сарын 1-н хүртэл “Есөн тэнгэрийн дуурьсал”,  “Хансах сэтгэлийн дуу”, “Алтан үеийн дуунууд”, “Эртний бүрээн дуулдага, “Бүжигт мөнхөрсөн аялгуу”, “Хөгжмийн үдэш”, Монгол бүжгийн гайхамшиг, “Монгол сонгодог” Үндэсний урлагын их театрын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатарын уран бүтээлийн тоглолт, “Үндэсний урлагын их теарт-70 жил”, зэрэг нийт 11 удаагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … Өчигдөр
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… Өчигдөр
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12