1-р сар. 9, 2019, 4:09 p.m.

СЭТГҮҮЛЧ:

Л.Булганчимэг

Я.Мөнгөнцэцэг: Гэр хороолол төрийн бодлогоос хаягдчихаад байна

Дээд шүүх энэ сарын 7-ны өдөр Гэр хороолол хөгжлийн намыг Монгол Улсын 31 дэх намаар бүртгэжээ. Энэ талаар болоод цаашдын үйл ажиллагааныхаа талаар тус намынхан хэвлэлийн бага хурал хийв. 

“Төр барьж буй эрх мэдэлтнүүд эрх ашиг, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө үхэлдэн тэмцэлдэж буй энэ цаг үед Монгол Улсын нийт газар нутгийн 80 гаруй, Улаанбаатар хотын 70 гаруй хувьд гэр хорооллынхон амьдарч байна. Тиймээс ажилгүйдэл хэрээс хэтэрч, хөдөө орон нутаг эзгүйрлээ. Улаанбаатар хотод амьдарч байгаа 216 мянган өрхийн хашааны газрыг эдийн засгийн эргэлтэд оруулаагүйгээс ядуурал газар авч, утаа гамшигт нэрвэгдлээ. Эрх баригчид үүнийг ярихаасаа өмнө эрх мэдэл, хөрөнгөө булаалдан тэмцэж байна. Иргэдийн бодит амьдралыг ярьж байгаа улс төрийн хүчингүй болчихсон энэ үед гэр хорооллыг хөгжүүлэх асуудлыг төрийн ажил болгохын төлөө нам байгуулан тэмцэхээр болсон. Ард иргэддээ газар дээрээ бизнес хийх боломжийг олгож, түүгээр дамжуулан улс орны эдийн засгийг сэргээж, улсаа хөгжүүлэхийн төлөө ярьж улстөрждөг шинэ эрин үе ирснийг албан ёсоор зарлаж байна. Гэр хороолол бол улс хөгжихийн үндэс. Гэр хороолол төрийн бодлогоос хаягдчихаад байна. Сонгууль болохоор тэдэнд хайртай болдог мөртлөө сонгууль дуусахаар тэднийг үзэн ядаж, ад үзэж байна. Өнөөдөр бид газар доорх баялгаас ухах бус газар дээр байгаа баялаг болох хашаагаа, газраа үнэд оруулж, зээл авмаар байна. Хашаа байшингаа барьцаалж банкнаас зээл авдаг, дэд бүтэцжүүлмээр байна” гэв.

Холбоотой мэдээлэл

Яг манай улсад хүний хэрэгцээг хангах хөнгөн хүнсний үйлдвэр,мал аж ахуйгаа дагасан арьс боловсруулаад гутал хувцасаа хийгээд өмсөх хэрэглээний аж ахуй дутдаг.Газар тариалангаа хөгжүүлсэн ч Монгол өргөн уудам шүү дээ.Тэр бүхэнд УБ.с илгээлт өгөөд хөдөө гэрий нь бариаулаад ажил хийлгэж сургах ёстой.Өөрсдөө өмд гутал хүрэм цамцаа оёод өмсдөг үйлдвэр бий болгоод ажиллаж хэрэглэж зарим нь хоол хүнсээ бэлддэг талхаа хийж иддэг хөнгөн хүнсээ дагнаад хажуудаа сургууль цэцэрлэгтэй тийм сайхан гэр хорооллыг бий болгоод алс хөдөө суурьшуулбал очих хүн зөндөө л байгаа даа.гол нь тэнд хүний хэрэгцээ цөм бүрэн хямд байлгаад эмнэлэг сургууль цэцэрлэгий нь цогцолбор болгоод шийдчих хэрэгтэй!Хороо дүүрэг ч бас байвал хүмүүс хот руу орох шаардлагагүй.өөрсдөө л хүсэхгүй бол тэр орчиндоо сайхан байгаад хот гэхгүй амьдарч болно.харин архи хязгаарладг бол зүгээр байнаа хот хөдөөгүй маш бага хэрэглэх шаардлагагүй болтол нь ухамсар суулгаад ажилтай байлгаад байвал зүгээр болов уу
Гэр хороолол гэж байх хэрэг ыайгаа юмуу бодож үзээч.Улсынхаа нийслэлийг ядаж гэр хорооллоос салгах цаг болсон.нүүрс хуванцар резин хаймран дугуй гээд хортой болгоныг түлж агаар утаа ямар байгааг харчихаад гэр хорооллоо яах талаар ярьсан дээр санагдахын.Иргэн хүний хувьд үзэл ыодлоо хэлэхэд ийм замбараагүй гэр хороолол утаан дэнд хот гэж байснаас гэр хорооллыг хотоос бүр мөсөн гаргаж ажил хийдэг зайлшгүй хотод амьдрах шаардлагатай гэр хороололд амьдардаг өрхийг орон сууцанд оруулж банкны зээлд хамруулаад орлогогүй гэртээ амьдардаг хүмүүсээ хөдөө тийшээ гэр хорооллын бүс байгуулдаг ч юмуу эмх замбараатай, орлого олох ажилтай эсвэл малтай болгоод хариуцлагатай амьжиргааны эх үүсвэртэйгээр хөдөө гаргах нь зөвөө.Эхлээд өөрсдөөс нь асуугаад үнэхээр мал аваад нутгаа зрих хүмүүсий нь явуулаад өөр амьдрах боломж таарууд нь хэр таарсан ажлыг оноож өгөөд гэртэй нь суурин байгуулж нутагшуулж болно.Ийм их газар нутагтай хүн ам цөөтэй байж 4 уулынхаа дунд утаа тавиад шамбааралдаад байгаад байх нь зохимжгүй шүү дээ.