1-р сар. 9, 2019, 9:03 a.m.


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Ч.Мядагмаа: Талийгаачийн үхэл нэвтрүүлэгтэй холбоотой гэж бодохгүй байна

Боловсрол суваг телевизийн хамт олон “Mongolia’s next top model” нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэж байгаа билээ. 2016 онд анхны нэвтрүүлгээ амжилттай хийж, 2018 онд хоёр дахь нэвтрүүлэгээ эхэлсэн. Гэвч нэвтрүүлгийн эхний шатны зураг авалт дуусаж, нэг сар завсарлах хугацаанд тус нэвтрүүлгийн оролцогч асан Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гарсан юм. Тэгвэл тус нэвтрүүлэг болоод үүсээд буй нөхцөл байдлын талаар "Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаагаас тодрууллаа.




-Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн үхлийн талаар олон нийт янз янзаар л ярьж байна. Зарим нь дөнгөж 18, 19 настай охидыг тус шоунд оруулсан нь буруу гэх хүмүүс байна. Насны хувьд хэдээс хэдэн насны охидыг сонгодог вэ.

-Энэ нэвтрүүлгийг бид өөрсдөө зохиогоогүй, дэлхийн 100 гаруй оронд хийгддэг. Монголд ч анх удаагаа хийж байгаа нэвтрүүлэг биш, хоёр дахь жилдээ хийж байна. Насны ангиллын хувьд Америкт 15-аас дээш байдаг бол манайд 16-аас дээш насны охидыг сонгон шалгаруулдаг. Дөрвөн шатны шалгаруулалтаар охидоо шалгаруулж авдаг. Ур чадвараас гадна бүтэн биеийн эрүүл мэндийн үзлэг, сэтгэцийн сорил зэргийг хийдэг. 22 өөр газар амьдарч, өөр сэтгэхүйтэй хүмүүсийг нэг дор удаан хугацааны турш амьдруулах гэж байгаа учир мэдээж аюулгүй байдал хамгийн чухал. Тиймээс яг форматынхаа дагуу бүх шалгаруулалтаа хийсний дараагаар охидоо сонгодог. Хэрэв хэн нэгэнд аюул учруулах эрсдэлтэй бол мэдээж нэвтрүүлэгт оролцуулахгүй, шалгаруулалтаас хасна гэсэн үг.


-Энэ жилийн хувьд оролцогч охин нас барсан нь гэнэтийн зүйл байлаа. Магадгүй танай багийнхан үүнээс бас сургамж авч, дараа дараагийн тэмцээнийхээ журамд өөрчлөлт оруулдаг ч юм уу тийм зүйл яригдаж байна уу?

- Энэ бол яг давагдашгүй хүчин зүйл гэдэг нь болчхоод байна. Маш гэнэтийн зүйл байсан. Бид өөрсдөө маш их цочирдсон. Нэвтрүүлгийн зураг авалт дуусчихсан байхад ийм юм тохиолдсон учраас бид нарын зүгээс үүнд урьдчилан сэргийлж авах арга хэмжээ үнэхээр байхгүй. Бид яг форматынх нь дагуу л хийж байгаа. Яг энэ форматаар хийдэг 100 гаруй оронд нэг ч ийм тохиолдол гарч байгаагүй. Тиймээс үүнийг нэвтрүүлэгтэй холбоотой гэж үнэхээр бодохгүй байна.


-Талийгаачийн өмнө зул асааж, маанийн ерөөл тавьсан талаар ээж нь хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Танай нэвтрүүлгийн зүгээс ямар нэгэн хаалтын шоу хийгээгүй гэлээ?

-Хаалтын шоуныхаа бичлэгийг үлдээгээд бүх дугаарынхаа бичлэгийг аравдугаар сарын 1-н гэхэд аваад дууссан байсан. Тэр охидын амьдардаг байранд ямар ч зул, хүж байхгүй ээ. Тэдний байранд зөвхөн охидын хэрэглэдэг зүйлс л байгаа. Тэнд интернет, гар утас ч байхгүй. Зөвхөн usb-гээр бидний хяналтад дор, бүх техник тоног төхөөрөмж нь ямар байх уу, хаана хаана камер тавигдсан байх ёстой яг түүгээр нь л тавьсан байгаа. Манай нэвтрүүлгийн, бичлэгийн үед зул асаасан бичлэг үнэхээр байхгүй.




-Ээж болон ах нь хэргийг хувиараа мөрдөж байгаа. Талийгаачийг амиа хорлоогүй гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа. Мөн нэвтрүүлгийн багийнхан бидэнтэй ирж уулзаагүй, холбоо бариагүй гээд байгаа.

-Бид нар талийгаачийн эмээ, ээжтэй нь байнгын харилцаатай байгаа. Ахтай нь утсаар ярьсан, өөрөө бид нартай холбогдож чаталсан юм бол байхгүй. Ямар учиртай, ямар ах нь гэдгийг бид нар мэдэхгүй байна. Эмээ нь бидэнд манай дүүгийн хүүхэд гэж хэлсэн. Хэрэг явдал болсны дараахан бид нар холбогдож, гэрт нь очсон. Эмээтэйгээ амьдардаг гэсэн учир тусалж болох бүхий л зүйлээр туслахыг хичээж ажилласан. Одоо ч гэсэн ээжтэй нь ярьдаг, уулздаг. Ээжийнх нь хүсэлтийн дагуу нэвтрүүлгээ үргэлжлүүлж гаргаж байгаа.

Бид нэвтрүүлэг эхлэхээс өмнө оролцогчдынхоо асран хамгаалагчтай нь гурвалсан гэрээ байгуулдаг. Талийгаач эмээтэйгээ амьдардаг, эмээ нь сувилалд байгаа гээд нагац эгч Сарантуяа гэж хүнтэй ирж гэрээ хийж байсан. Ээж нь Польшид амьдардаг, хамгийн сүүлд ээжтэйгээ гурван жилийн өмнө би утсаар ярьсан гэсэн мэдээллийг бидэнд өгч байсан. Тэр хүртэл манай нэвтрүүлгийнхэн болоод Монгол модель агентлагийнхан, орчин тойрных нь хүмүүс бүгд талийгаачийг эмээтэйгээ амьдардаг гэсэн мэдээлэлтэй байсан. Өөрөө тэгж ярьсан, анкет дээр нь хүртэл тийм байгаа. Эмээ нь хүртэл “би энэ хүүхдийг бүр багаас нь өсгөсөн” гэж ярьж байсан. Ажил явдал гарсны дараахан бид нар Чимгээ эгчтэй танилцсан. Бид нар ээжийг нь Польшоос ирсэн гэж ойлгосон.


-Найз залуутайгаа хамт амьдардаг байсан гэсэн. Энэ талаар мэдээлэл байсан уу?

-Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Охид маань бие биетэйгээ дайсагналцах, хүн алах хэмжээнд дайсагналцсан зүйл үнэхээр байхгүй. Ямар ч баримтгүйгээр хүнийг гүтгэж байна. Хүн гүтгэх хуультай. Гэхдээ хүн гүтгэж байгаа нь цаанаа ямар их хор уршигтай вэ гэдгийг ойлгохгүй байгаад үнэхээр харамсаж байна. Үүнд маш ухамсартай хандаасай гэж хүсэж байна. Оролцогчид маань дандаа жаахан хүүхдүүд байгаа. Гэтэл яагаад ямар ч баримтгүйгээр хүн рүү дайраад байгааг мэдэхгүй байна. Тэр нь тухайн хүнд ямар сэтгэл зүйн дарамт үүсгэх үү. Гадуур янз бүрийн зан ааштай олон л хүн байгаа байх. Гадуур явж байхад нь ямар нэгэн аюул учирвал яах уу гэх мэт эрсдэлийг тооцож үзэхгүй дайрч байгаад нь үнэхээр гайхаж байна. Төсөлд хамрагдсан бүх хүмүүс яг нэг гэрийнхэн шиг байдаг учир бид нар хэнийгээ ч алдахыг хүсэхгүй байна. Төгсгөлийн шоу болтол охидод маань аюул учраасай гэж бодохгүй байна.

Холбоотой мэдээлэл


энэ хүнд хэрэггүй муухай юмаа болиочээ мал сүргийн хажууд дотуур хувцастай зураг аваад байхдаа яахавдээ
наад шоугаа боль хэдэн хийх юмгүй авгай нарын ажил оролцож байгаа хэдэн хүүнүүд нь хоорондоо муухайгаар өрсөлдөж байгаа нь илт энэ чин америкт бол шоу манайд бол хэрүүл тэмцэл өш хонзон
ЕР НЬ ЭНЭ БОЛОВСРОЛ ТЕЛЕВИЗ ЯМАР ГЭЭЧИЙН ХАР МӨРТЭЙ ШОУ ГЭЭЧ ЮМ ЗОХИОН БАЙГУУЛСАН ЮМ БЭ??? ОДОО ТЭР ГАРГАЖ БАЙГАА ЮМ НЬ ХАЧИН МУУХАЙ, МОНГОЛОО ДОРОМЖИЛСОН ХЭДЭН ШАЛДАН ХҮҮХНИЙ ҮХЭР, САРЛАГТАЙ ХАМТ АВАХУУЛСАН ЗУРАГ ГАРГААД БАЙХ ЮМ ДАА. ИЙМ БАЛАЙ ЗУРАГ АВАХ ГЭЖ ОХИУДУУДЫГ ХОРИХ ХЭРЭГ ЮУ БАЙНА??? ТАНАЙ ТЕЛЕВИЗ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ Ш ТЭЭ. ТЭР НОРА ГЭНЭ ҮҮ ХАЧИН БАЛАЙ АВГАЙ БАЙНА??? ЕР НЬ Л ЭНЭ ТЕЛЕВИЗ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ???
Ганц гарц нь Америка улсад ингэдэг тэгдэг байгаа. Бид чинь Америкачууд биш биз дээ. Нөгөөтэйгүүр тэр Америка орон чинь ч өөрсдийн асуудлыг эргэж харах нь цаг хугацааны асуудал болж байгаа даа.
нэвтрүүлгээс болоогүй ч гэсэн, хөөрхий охиныг алсан алуурчид байгаа, илрүүлэх л хэрэгтэй
Хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй арга хэмжээ зохион байгуулж хүмүүсийг хооронд нь тэмцэлдүүлж, хагаралдуулж яах нь вэ дээ. Ийм арга хэмжээ зохион байгуулсан хүмүүс хариуцлага хүлээх нь зөв.