11-р сар. 1, 2018, 1:27 p.m.


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Б.Найдалаа: ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн удирдлагууд эхлээд тайлангаа тавь

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын нэр бүхий гишүүд болон тэдний хамаарал бүхий компаниуд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх асуудал нэлээд шуугиан тариад байгаа билээ. Тэгвэл өчигдөр Пума зочид буудлын хурлын танхимд эдийн засагчид болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хэлэлцүүлэг хийлээ. Энэ үеэр эдийн засагч Б.Найдалаагаас дараах зүйлсийг тодруулав.




-ЖДҮ-игй хөгжүүлэх сангаас хэчнээн хүн, ямар хэмжээний зээл авсан байдаг талаарх дүн мэдээ бий юу?

-Нийт жижиг, дунд бизнесийн зээлийн 6 хувь нь хөнгөлөлттэй зээл авсан байдаг. Энэ нь том тоо хэдий ч үүний цаана жинхэнэ жижиг дунд үйлдвэр эрхлэгч байна уу, үгүй юу гэдэг нь хамгийн том асуудал. Жижиг дунд бизнес эрхэлж буй, өөрийгөө болгоод явж байгаа хүмүүс ихэвчлэн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан байдаг. Мөн ломбард, өдрийн зээл, сарын 3-10 хувийн хүүтэй зээл авч байна. Ийм өндөр хүүтэй зээл авч байж яаж бизнес нь хөл дээрээ босох юм бэ. Буруу гараар орчхоод байгаа олон зуун тэрбум төгрөгийг эздэд нь хүргэхийн тулд тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй байна. өөрөөр хэлбэл төрийн удирдлагыг салгах хэрэгтэй.


-Жижиг дунд үйлдвэрлэлээс зээл авч чадаагүй иргэд холбогдож байна уу. Хэчнээн хүн зээл авч чадаагүй хохирсон байдалтай байна гэсэн судалгаа бий юу?

-Миний хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй байнга харилцаж ирсэн. Одоо ч холбоотой байдаг. Тэдний хувьд хамгийн гол асуудал нь санхүүжилт байдаг. Гэхдээ Засгаас зээл өгье гэхээс гадна иргэдэд төсөл хэрхэн боловсруулах талаар сургалт явуулмаар байна. Мөн бизнес эрхлэх ажлын байр, ус, цахилгаан, дэд бүтцийг нь татаж өгөх гэх мэтээр санхүү, зээлийн бусаар дэмжлэг үзүүлэхэд анхаарах хэрэгтэй. Эдгээр асуудлууд маш чухал байдаг. Гэтэл зөвхөн зээл авах уу, үгүй юу гэхээр дэндүү эрсдэлтэй байна. Тэгэхээр үнэхээр дэмжиж байгаа юм бол иж бүрнээр нь буюу ажлын байр, дэд бүтэц, санхүүжилтийн боломжууд, банкнуудын зээл, мэдлэг, чадавхыг нь сайжруулах сургалтууд гэх мэтээр цогцоор нь хангамаар байгаа юм.


-Хэрэв үнэхээр өөрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдвол ямар хариуцлага хүлээх ёстой юм бол. Улс төрийн ёс зүйн хариуцлага гэж хүлээх ёстой юу?

-Хуулийн дагуу шалгаад, шүүхээр шийдэх нь нэг хэрэг. Угаасаа шалгах ёстой. Үүнээс гадна өөртөө зориулсан журам батлаад жижиг дунд бизнесийнхний ердөө 80 хувь нь 100 сая хүртэлх төгрөгийн зээл хэрэгтэй байна. юун тэрбум, хоёр тэрбум бэ. Гэтэл өөртөө зориулсан хоёр тэрбум хүртэлх зээлийн журам, тушаал гаргаад, бүр өөрөө зээл авчихсан улс төрч хүнд ямар нэгэн шүүх, цагдаагаар шалгуулах хэрэг байна уу. Энэ бол ёс зүйн хувьд байж болохгүй зүйл. Тайлбар тавих нүүр байхгүй ш дээ. Шууд огцрох ёстой. УИХ-ын гишүүн бол эрхээсээ түдгэлзэх ёстой.


-Ер нь ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлд 100 сая төгрөг хүртэлх зээл л олгох ёстой юм байна, тийм үү?

-Ер нь 100 сая хүртэлх хэмжээтэй зээлийг нэвтрүүлж, төслийг нь зөв боловсруулчихвал үр өгөөжөө өгнө. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн 80 гаруй хувь нь ийм хэмжээний зээл л хүсдэг. Зарим нь буюу гуравны нэг нь ердөө 10 саяын хэрэгцээтэй байгаа. Гэтэл хоёр тэрбумаар 10 саяын зээл хүссэн хэдэн хүнийг дэмжиж болох байсан бэ. 


-Түрүүн та төрийн тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай гэлээ. Уг зээлийг өөр ямар аргаар дамжуулах боломж, шийдэл байна вэ. Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулах боломж байгаа юу?

-Жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилттэй холбоотой бүтцийг тэр чигээр нь солих хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн сумын засаг дарга, яамны сайд шийдээд суудаггүй баймаар байна. Эдгээр хүмүүс шийдвэл ойлгомжтой, өөрийнхөө хамаатан садан, танилдаа л өгнө. Тэгэхээр бизнес эрхлэгчид өөрсдөө оролцсон хараат бус тогтолцоо хэрэгтэй. Түүнийг удирдах нь ямар нэг улс төрчийн томилсон явуулын, гарынх нь хүн бус хараат бус менежер баймаар байна. Ийм төрлийн бэлэн туршлага байна. Хэрэв ингэж чадвал олон мянган бага хэмжээний санхүүжилт хэрэгтэй зээлийг эздэд нь хүргэх боломжтой юм. Ингэж хяналт тавьж байж энэ тогтолцоо урагштай ажиллана. Харин ингэж чадаагүй цагт нэмж төсөв мөнгө оруулна гэдэг нь элс рүү ус хийж байгаатай адил алга болно.


-Энэ жилийн зээлийн мэдээллийг та судалж үзсэн үү. Нийт хэчнээн хүн тус сангаас зээл авснаас хэд нь зорилтот бүлэгтээ хүрсэн байна.

-Энэ бол маш том асуудал. Уг байгууллага ил тод биш, харанхуй. Хэдэн төгрөгийн санхүүжилтийг хаанаас авсан, хэдэн хүнд олгосон, хэн хэнд олгосон, эргэж төлөгдсөн нь хэд, чанаргүй зээл нь хэд гээд ямар ч мэдээлэл байхгүй. Тиймээс эхний ээлжид үүнийг ил тод болгож, тайлангаа тавь. Энэ чинь төсвийн мөнгө шүү дээ.

Холбоотой мэдээлэл


hun nam gedeg hunii aldaan deer duruulj sanal tsugluulah dald sanaa aguulj bna daa yadmaghan strategi 25 iin tanaid honiigoor bas daldaga shaagaal suuj bna lee songuuli er ni ehlej bgaa bololtoi
Энэ бас нэг их мэдэгч хаанаас гараад ирэвээ, нийгэмд баялаг бутээдэггуй ийм залууучууд хэт олширч байна даа. Орой бур л тв ээр худлаа яриад байх юм,
Avsan humuus ni avilgadaj l bgaa shdee, san hariutsdag humuus ni bugd terbumiin bairand amidarch 570 mashin unadag gesen