6-р сар. 12, 2017, 10:50 a.m.


СЭТГҮҮЛЧ:


Д.ДОРЖПАГМА


@Дугар Доржпагма




Монгол улс зэсийн хүдрийн экспортоор дэлхийд тавд байна

Дэлхийн зэсийн салбарын эрэлт, нийлүүлэлтэд Чили, БНХАУ голлох нөлөө үзүүлж байна. Тухайлбал Чили зэсийн нөөц, олборлолтоор тэргүүлж, 2016 онд дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 23 хувийг дангаараа бүрдүүлсэн. Харин БНХАУ зэсийн хамгийн том хэрэглэгч буюу хүдэр, цэвэршүүлсэн зэсийн импортоор тэргүүлдэг.


Зэс цэвэршүүлэлтээр БНХАУ, Чили Япон Улс тэргүүлдэг бол цэвэршүүлсэн зэсийн экспортоор Чили, Замби улсууд тэргүүлж байна. Зэсийн арилжаа хийгддэг үндсэн биржүүд нь АНУ-ын Comex, ИБУИНВУ-ын LME, БНХАУ-ын SHFE байдаг.


Дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй томоохон төслүүдийн төлөвлөгөөний дагуу 2017-2021 онуудад зэсийн нийлүүлэлтийн хэмжээ жилд дунджаар 0.5 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байна. Дэлхийн зэсийн эрэлт 2016 онд 23.4 сая тонн байж, үүний 45 хувийг БНХАУ дангаараа бүрдүүлсэн.


Тус улсын 2020 он хүртэл баримтлах эрчим хүчний салбарын шинэчлэл, хотжилтыг дэмжих, хуучин орон сууцыг шинэчлэх зэрэг бодлогоос шалтгаалан БНХАУ-ын зэсийн эрэлт 2017 онд 4 хувиар, 2020 он хүртэл жил бүр 2 хувиар өсөх хүлээлттэй байна.


Мөн Евро бүсийн орнуудын зэсийн хэрэглээ барилга, автомашины үйлдвэрлэлийн салбарт өсөх төсөөлөлтэй байна.


Чили болон Индонези Улсад орших дэлхийн хамгийн том уурхайнуудад саатал гарсан, БНХАУ эдийн засгийн өсөлтийн төлөвөө бууруулсан, Лондонгийн металлын биржийн агуулахын нөөцийн хэмжээ сүүлийн 20 жилд байгаагүйгээр нэмэгдсэн, АНУ-ын Холбооны нөөцийн банк (ХНБ) бодлогын хүүгээ өсгөсөн зэрэг нь зэсийн үнэ сүүлийн саруудад хэлбэлзэхэд нөлөөлөв.


Олон улсын шинжээчид 2017 онд зэсийн үнэ буурч, 1 тонн зэс 5500 ам.долларт хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Энэ нь нийлүүлэлт эрэлтийн хэмжээнээс 160 мянган тонноор илүү байх төсөөлөл, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал болон баримталж буй бодлого, АНУ-ын ХНБ-наас бодлогын хүүгээ 2017 онд дахин 2 удаа өсгөх магадлал, агуулах дахь зэсийн нөөцийн хэмжээ хурдацтай өсч буй зэргээс шалтгаалж байна.


Монгол Улс зэсийн нөөцийн хэмжээгээр дэлхийд 12 дугаарт, зэсийн олборлолтын хэмжээгээр 17 дугаарт, зэсийн хүдрийн экспортоор тавдугаарт бичигджээ. Энэ нь зэс олборлогч ихэнхи орнууд зэсийн хүдэр бус цэвэршүүлсэн зэс экспортолдогтой холбоотой. Зэсийн салбар нь 2016 онд 1.5 сая тонн зэсийн баяжмал экспортлон 1.7 тэрбум ам.долларын экспортын орлогыг бүрдүүлж, нийт экспортын 36 хувийг дангаараа эзэлсэн. Зэсийн экспортын 62 хувийг “Оюу Толгой” ХХК, 30 хувийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тус тус эзэлдэг.


Үнийн бууралтаас үүдэн 2017 онд зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 1.3 сая тоннд хүрч, экспортын орлого 1.4 тэрбум ам.доллар байх төсөөлөлтэй байна. Ингэснээр зэсийн салбар нийт экспортын орлогын 31 хувийг бүрдүүлэн, 2016 оны үзүүлэлтээс 5 нэгж хувиар буурах хүлээлттэй байна.


Дэлхийд тэргүүлэх 10 уурхай /2016 он/


Уурхайн нэр

Байршил

Эзэмшил

Хүчин чадал /мян.тонн/

1

Escondida

Чили

BHP Billiton (58%), Rio Tinto (30%),

Japan Escondida (12%)

1,200

2

Grasberg

Индонези

Freeport, Rio Tinto

780

3

Morenci

АНУ

Freeport (85%), Sumitomo (15%)

520

4

Buenavista del Cobre

Мексик

Grupo Mexico

510

5

Collahuasi

Чили

Anglo American (44%), Glencore (44%),

Mitsui (8%), JX Holdings (4%)

500

6

El Teniente

Чили

Codelco

452

7

Antamina

Перу

BHP Billiton (34%), Teck (22%),

Glencore (34%), Mitsubishi (10%)

450

8

Los Bronces

Чили

Anglo American (50%), Mitsubishi (20%),

Codelco (20%), Mutsui (10%)

435

9

Polar Division

ОХУ

NonIsk Nickel

430

10

Los Pelambres

Чили

Antofagasta (60%), Nippon mining (25%),

Mitsubishi (15%)

420


Зэс хайлуулах тэргүүлэх 10 үйлдвэр /2014 он/


Үйлдвэрийн нэр

Байршил

Эзэмшил

Хүчин чадал

/мян.тонн/

1

Guixi

БНХАУ

Jiangxi Copper Corp.

900

2

Jinchuan

БНХАУ

Jinchuan Non-Ferrous Metal

650

3

Chuquicamata

Чили

Codelco

600

4

Daye/ Hubei

БНХАУ

Daye Non-Ferrous Metals

600

5

Yunnan Copper

БНХАУ

Yunnan Copper Industry Group (64.8%)

500

6

Birla Copper

Энэтхэг

Birla Group Hidalco

500

7

Pishma Refinery

ОХУ

UMMC (Urals Mining & Metallurgical)

460

8

Toyo/Niihama

Япон

Sumitomo Metal Mining

450

9

Amarillo

АНУ

Grupo Mexico

450

10

Onsan Refinery

БНСУ

LS-Nikko (LS, Nippon Mining)

440

Эх сурвалж: Монголбанк

Холбоотой мэдээлэл


Хүлэмжний  хувьсгал
Хүлэмжний хувьсгал
3 сар, 1 долоо хоног