Шар


Монголын “Кардашьян”

4 жил, 2 сар TIMES.MN

Хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр Монголдоо толгой цохидог МАК групп өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Сэргэлэн суманд Хийт бетоны үйлдвэрээ сүр дуулиантай нээв. Үйлдвэрийн нээлтэд Монголын алт буюу МАК группийн Ерөнхийлөгч ноён Б.Нямтайширийн урилгаар УИХ-ын гишүүд, элчин сайд, бизнесийн салбарынхнаас гадна Ерөнхийлөгч асан Н.Багабанди гээд олны танил эрхмүүд оролцсон юм.

Энэ үеэр Б.Нямтайшир эхнэр, охин, зээ охиноо дагуулж ирсэн нь олны анхаарлыг татаж байв. Мөн олны нүдэнд тэр бүр ил гараад байдаггүй МАК-ын өв залгамжлагчдын нэг Н.Цэлмүүн тод шар өнгийн даашинзаар гангарч, бие хамгаалагч дагуулсан нь зочид төлөөлөгчдийн нүдийг эрхгүй татсан юм. Үйлдвэрийн нээлтэд ирсэн эрхмүүд аавынхаа үнэнч туслах гэгддэг Н.Цэлмүүнийг дэлхийн од Ким Кардашьяныг гүйцэхгүй ч монголдоо бол Кардашьян хэмээн шивнэлдэж байлаа. Эрчүүдийн харцыг булааж, хүүхнүүдийн атаархлыг төрүүлсэн Н.Цэлмүүн тэр өдрийн ярианы гол сэдэв байсан гэхэд хэлсдэхгүй боловуу.

Эх сурвалж: www.polit.mn





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.