Нийгэм


Монголчууд замын гэрэлтүүлгээ импортлодог биш экспортлодог болно

4 жил, 2 сар TIMES.MN

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Монголын Авто Замчин Залуучуудын Холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан, БНСУ-ын Younglim корпорацийн ерөнхийлөгч Лим Хен Чол нар ирэх 2020 он хүртэл хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод сүүлийн үеийн авто замын гэрэлтүүлгийн шинэ техник технологийг нэвтрүүлэх, гэрэлтүүлгийн стандарт норм дүрмийг шинэчлэн боловсруулахаас гадна монголчууд өөрсдөө замын гэрэлтүүлгийг үйлдвэрлэдэг болох юм.

Манай улс 2011 оноос лед гэрэлтүүлгийг нэвтрүүлсэн ч ихэнх хувийг урд хөршөөс худалдан авдаг. Харин өнөөдрөөс нийслэл хотыг БНСУ-ын 24 жилийн түүхтэй Younglim корпорацийн гэрэлтүүлгүүд чимэх нь. Дэлхийн томоохон улс орнууд руу бүтээгдэхүүнээ экспортлодог тус корпорацийн хамгийн найдвартай түнш орон бол Япон гэдгийг ч тодотгож байсан юм.

Жилдээ 500 сая тэрбум вонны орлого олдог тус корпораци улсдаа авто зам, албан байгууллага, гудамж талбайн гэрэлтүүлгийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдгээрээ олны талархлыг хүлээжээ. Жилдээ 5 сая орчим гэрэлтүүлгийг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийнхээ салбарыг ч манай улсад нээхээр болсон байна. Эхний ээлжинд энэ ондоо багтан гэрэлтүүлгийн шонгийн үйлдвэрийг нээх зорилготой байгаа юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.