Улс төр


БЗД-ийн МАН-ынхан хагаралтай байна

4 жил TIMES.MN

  Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны гишүүд мэдэгдэл хийлээ. Тэд тус дүүргийн МАН-ын хорооны дарга Н.Баярмөнхийг ажлаа хүлээлгэн өгч, ёс зүйтэй хандахыг мэдэгдсэн юм.

Тодруулбал, дүүргийн намын хорооны гишүүдийн хэлж буйгаар Н.Баярмөнх нь 2013 онд ажлаа хүлээн авснаасаа хойш зохисгүй үйлдэл ихээр гаргаж, танхайрч, бүр эрүү үүсгэгдэн шалгагдаж байсан аж. Түүнчлэн өөрийг нь шүүмжилсэн намын үнэнч гишүүдээ намаас хөөж, удирдах зөвлөлөөс гарч буй шийдвэрүүдийг дунд шатанд хэрэгжүүлэх талаар огт ажиллаж байгаагүй гэнэ. Мөн Н.Баярмөнх нь Э.Бат-Амгалантай нийлж, ах дүү, хамаатан садан, найз нөхдөө намын хороонд ажиллуулдаг байна. Эн энь намын дүрэм, удирдах ажилтны ёс зүйг уландаа гишгэсэн үйлдэл учраас нэн яаралтай ажлаа хүлээлгэн өгөхийг БЗД-ийн намын хорооны гишүүд шаардаж байгаа аж.

Eagle.mn

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.