Улс төр


Визийн мэдээллийн систем (ВМС)- ийг нэвтрүүлж байна

4 жил TIMES.MN

Европын комиссын тогтоолын дагуу 2011 оны 10 дугаар сарын 11-нээс нэвтэрсэн Визийн мэдээллийн систем (ВМС)-ийг Шенгений орнуудаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн нэвтрүүлэхээр боллоо.

Виз мэдүүлэгч нь анх удаа Шенгений виз мэдүүлж буй тохиолдолд 2015 оны 10 дугаар сарын 12-ноос эхлэн биечлэн ирж биометрийн мэдээлэл (хурууны хээ болон гэрэл зураг)-ийг өгч виз мэдүүлэх бөгөөд төр, засгийн газрын тэргүүн нар болон албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчид, 12-оос доош насны хүүхэд, биеэр ирэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрх шаардлагаас чөлөөлөгдөнө.

Энэхүү систем нэвтэрснээр Шенгений орнууд виз мэдүүлэгчийн мэдээллийг харилцан солилцох, виз олгохтой холбоотой үйл явцыг хялбарчлах, хилийн хяналт, шалгалтыг хөнгөвчлөх, виз мэдүүлэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах зэрэг давуу талууд бий болох юм.  

Визийн мэдээллийн систем (ВМС)-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Европын комиссын “http://ec.europa.eu/dgs/home-affars/what-we-do/policies/borders-and-visas/index_en.htm”  цахим хуудаснаас үзэж танилцана уу.  





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.