Улс төр


Мэргэжлийн хүмүүсийг сайдаар санал болгох ёстой

4 жил, 4 сар TIMES.MN

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын орон гарсан сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд сайдад нэр дэвшигчид болон Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт сонсож байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Энхболд: Манай нам үндсэн чиг үүргийн яамдын сайд нарыг дотооддоос бусдыг нь гаднаас байх ёстой гэсэн зарчмыг баримталж ирсэн. Энэ зарчмыг яагаад тоохгүй байна вэ. Ерөнхийлөгч дэмжээгүй гишүүдийг эргэж  харалгүй оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ" гэв.


    

   Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Мэргэжлийн хүмүүсийг сайдаар санал болгох ёстой байсан. Чадсангүй. Үүнээс болж, төрийн алба хүнд байдалд орж байна. Цаашлаад эдийн засгийн ноцтой үр дагавар бий болж байна. Сайдаар томилоод явуулахад, хэлж ярьсныг бодож хичээж ажиллаарай.Туршлагатай хүмүүсээ сайдынхаа зөвлөлд аваад ч болов ажиллаарай. Огт мэддэггүй хүнд мэддэг юм шиг санагддаг, тийм биш. Багаа бүрдүүлэхдээ мэргэжлийн хүнээр бүрдүүлээрэй. Нөгөө намынхнаар дүүрсэн байна гээд бүгдийг хусав” гэсэн юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.