Нийгэм


Үндсэн хууль зөрчснийг тогтоов

4 жил, 3 сар TIMES.MN

Үндсэн хуулийн цэц 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Улсын Их Хурал энэ дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц  Их суудлын  өнөөдрийн хуралдаанаараа энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэлээ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд,“... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэж заасан нь төлбөр төлөгч, төлбөр авагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд түүнийг давж заалдах эрхийг хязгаарлаж, улмаар анхан шатны шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байх нөхцөлийг бүрдүүлснээрээ “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”,  “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэсэн  Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн болохыг Цэц эцэслэн тогтоов.

 

Тиймээс Үндсэн хуулийн цэц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалт болон “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай”  Улсын Их Хурлын 46 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болголоо гэж  Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.