Аналитик


АНХНЫ ЭМЭГТЭЙ ГЕНСЕК

4 жил TIMES.MN

Архангай аймгийн чуулга уулзалтын үеэр


Монгол Ардын  намын  дэргэдэх  Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо \НАМЗХ\ шинэчлэгджээ. Бүтэц, бүрэлдэхүүндээ ч  “салхи” оруулж, бодлого, үйл ажиллагаандаа ч анхаарах болов.  Тэд ярихаасаа илүү сонсохыг, шүүмжлэхээсээ илүү  газар дээр нь очиж   бодит байдалтай танилцахыг, үүрэгдэхээсээ илүү гарц шийдлийг хамтдаа олохыг эрэлхийлж байна. Тиймээс ч  Монгол орны өнцөг булан бүрт очиж залуусынхаа дуу хоолойг сонсох аяныг эхлүүлжээ.

Хэнтий, Ховд, Төв, Сэлэнгэ гээд 10 орчим аймгийн залуустай хэдийн нүүр тулан уулзаад амжиж.

Очсон газар болгонд залуучууд өөрийг, өөрчлөлтийг хүсч, хэт улстөржилт, хэтэрхий хүнд суртал, хуваагдаж талцах намчирхалаас  залхаж байгаагаа  илэрхийлж байна.


Очсон газар болгонд залуучууд өөрийг, өөрчлөлтийг хүсч, хэт улстөржилт, хэтэрхий хүнд суртал, хуваагдаж талцах намчирхалаас  залхаж байгаагаа  илэрхийлж байна.  Нутаг  орондоо тогтвор суурьшилтай ажиллах бололцоо, мэдлэг мэргэжлийнхээ чиглэлээр  сургалт дамжаанд хамрагдах боломж, орон байртай  болоход бодлогын зохицуулалт хэрэгтэйг  залуус онцолж байна.  Залуусын нийтлэг хүсэл ойролцоо ч улс орны хөгжилд тустай  шинэлэг санал, санаачлага мөн дэвшүүлсээр байна. Тиймээс ч тэднийг  сонсдог, дэмждэг, хүсэл сонирхолыг нь илэрхийлдэг залуучуудын байгууллагын  хүрээлэл, нэр хүнд нь тэр хэрээрээ өсч байгаа нь ажиглагдаж байлаа. НАМЗХ  шинэ удирдлагатай, шинэ багтай болоод ямартай ч ажлаа ийнхүү залуусаа сонсохоос эхлүүлэв. Бас  анх удаа эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргатай болжээ.  Монголын ууган намын дэргэдэх залуучуудын байгууллага өнгөрсөн 6-р сард хийсэн бага хурлаараа эмэгтэй генсек томилсон нь түүхийн шаргал хуудаснаа анхдагчдын гэсэн мөрийг үлдээлээ. Өнгөцхөн харахад жирийн л томилгоо. Гэхдээ 18 жилийн түүхтэй энэ байгууллага хариуцлага өндөртэй  арын албаа бүсгүй хүнд даатгав.  Саяхны нэг жишээг татахад,
аймгууд шил шилээ даран 90, 80 жилийн ойгоо тэмдэглэж, түшээд тойрогтоо бүтээн байгуулалт хийжээ. Тэд бүгдээрээ л зам талбайг тохижуулах, угтах хаалга шинэчлэх зэрэг дэд бүтцийн ажил хийсэн байлаа.  Харин ганцхан эмэгтэй гишүүн аймагтаа зарцуулах мөнгөөрөө цэцэрлэг барьж өгчээ. Үүнээс харахад амьдралаас хэт тасрахгүй, нарийн, чимхлүүр, санаанд оромгүй ч үр нөлөө ихтэй зүйлийг бүсгүй хүн олж харахдаа илүү чадамгай.


 Тэгэхээр “ах” намын залуус ч бодлогодоо бүсгүй хүний мэдрэмж, ухаан нэмэхийг зорьж,  сонголтоо хийжээ. Ардын намын залуу боловсон хүчнийг  бэлтгэдэг  “бааз”-ын дотоод ажлыг  зангидах  үүрэг хүлээсэн  Санжаагийн Мөнгөнчимэг гэгч хэн бэ. Тэрээр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Хөхморьт сумын  сургуульд  “А” үсгээ заалгасан. Арван жилийн сургуулиа Ховд  аймагт дүүргэсэн. МУИС-ийг төгсөгчдийн нэг. Эдийн засагч мэргэжилтэй.  АНУ-ын  Калифорниа  мужийн их сургуулийг төгссөн. Гадаад худалдааны магистр гээд энгийн л  түүх намтартай.

УИХ-ын тамгын газарт   2008-2009 онд УИХ-ын  гишүүний туслах,   2009-2010, 2013-2014 онуудад УИХ-ын гишүүний зөвлөх, НАМЗХ-ны генсекээр томилогдохоосоо өмнө МИАТ ХХК-ийн Төлөвлөлт, Эдийн засгийн  хэлтсийн даргаар ажилласан байна.   

Ардын намын дэргэдэх залуучуудын байгууллагыг тэргүүлж байсан олон удирдлагуудтай хамтран ажиллаж байсан туршлага  энэ бүсгүйд бий. 2001-2008 онуудад МАСЗХ-нд улс төрийн ажилтан, ахлах ажилтнаар ажиллаж, залуучууд руу  чиглэсэн олон ажлыг хариуцан ажиллаж  байв.  2004, 2008 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад багаар ажиллаж залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр   чамгүй туршлага хуримтлуулсан  гэгддэг. Олны өмнө тэр бүр ил гардаггүй байсан ч тэрээр намдаа  “шинэков” биш. 18 жилийн түүхтэй байгууллагын 14 жилийн түүхийг бичилцэж  ялалт, ялагдлын гэрч болж, уламжлал, өв соёл, дархлаа, шинэчлэл гээд залуучуудын байгууллагын амин сүнс нь болсон үнэт зүйлсийг бүтээгчдийн нэг ээ.  Нэг ёсондоо далд фронтод зүтгэж, бэлтгэгдсэн боловсон хүчин. 

Тиймдээ ч журмын нөхөд нь төдийгүй   өөрчлөлтийг хүссэн олон  залуус   түүнд итгэл хүлээлгэлээ. 


НАМЗХ-ны удирдлагууд Төв аймагт

                                                 Сэлэнгэ аймагт

                                                 Төв аймагт

С.Бурмаа





Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.