Нийгэм


Солонгос улсад аялж явахдаа “MERS”-ээр өвчилбөл үнэ төлбөргүй эмчлүүлнэ

4 жил, 3 сар TIMES.MN
Өмнөд Солонгост дэгдсэн МЕРС өвчний халдвар хурдтай тархсан хэвээр байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр долоон шинэ тохиолдол илэрч, халдвартай хүмүүсийн тоо 145-д хүрч 15 хүн МЕРС өвчнөөс болж өөд болоод байгаа билээ.
 
Тэгвэл Өмнөд Солонгосын Засгийн газраас тус улсад аялал зугаалгын журмаар очсон гадаадын иргэд Коронавирус буюу MERS-ээр өвчилбөл үнэ төлбөргүй эмчлэхээс гадна 3000 ам.долларын нөхөн олговор олгох болсноо зарлажээ. Аялал жуулчлал буурч байгаатай холбогдуулан тус улсын зүгээс энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд энэ сарын 22-ны өдрөөс хэрэгжиж эхлэх гэнэ. Тус улсын Засгийн газрын зүгээс холбогдох албаныханд энэхүү шийдвэрийг нэг жилийн хугацаанд дагаж мөрдөхийг шаардсан байна.
 
Энэхүү шийдвэртэйгээ холбогдуулан тус улсын зүгээс жуулчдыг эх орондоо ирэхийг урьсан сурталчилгаа болоод зурагт хуудсыг тараах болсон байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.