Спорт


Чөлөөтийнхний хагарал шүүхийн шатанд хүрлээ

4 жил, 10 сар TIMES.MN

МЧБХ-г шинэчлэхээр удирдлауудтайгаа зөрчилдөж байгаа  Түр хороо шүүхэд хандсан байна. Тэд  МЧБХ-нд Их хурал хуралдуулах тухай шаардах бичиг хүргүүлсэн ч одоо болтол энэ санаачилга ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна.Тиймээс шүүхэд хандаж, асуудалд хуулийн дагуу хариу хүлээхээр болсон байна.

Шүүхэд хандсан үндэслэл нь Их хурал хугацаандаа хуралдаагүй тухай болон одоогийн холбооны бүтэц, удирдлага албан ёсных мөн эсэх, 2013 онд Монголын чөлөөт бөхийн холбооны үүсгэн байгуулагчдын хурал хуралдаж, холбооны дүрмийг өөрчилсөн нь хууль зөрчсөн эсэх зэрэг асуудал болон санхүүгийн зарим тоо баримттай холбоотой аж.

Мөн “Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хороо”-оос монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн-д албан бичиг хүргүүлсэн ч одоогоор хариугаа авч чадаагүй байгаа, гурван тамирчны визний асуудал цагдаагийн газарт мөрдөн байцаалтын шатанд яваа. Холбоог шинэчлэн зохион байгуулах Түр хороог дэмжин, үзэл бодлоо илэрхийлж, гарын үсэг цуглуулж эхлээд буй шигшээ багийн багш, дасгалжуулагчид одоогоор Орхон аймгийн “Олимп” бааз руу бэлтгэлд гарсан байна.




Холбоотой мэдээлэл


Олимпийг хойшлуулах уу?
Олимпийг хойшлуулах уу?
2 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.