Улс төр


Ч.Сайханбилэгийг огцруулах төлөвлөгөөндөө оржээ

4 жил, 5 сар TIMES.MN

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрбээр Өргөдлийн байнгын хороонд 1200 гаруй өргөдөл гомдол ирсэн талаар танилцуулсан юм.  Иргэдийн өргөдөл, гомдлын ихэнх нь газар, сургууль, цэцэрлэгийн асуудал байжээ.  Тиймээс тус байнгын хорооны дарга О.Баасанхүү Хотын дарга Э.Бат-Үүлийг нээлттэй хэлэлцүүлэгт дуудаж өргөдлүүдийг танилцуулах юм байна. 

Цаашлаад иргэдээс ирсэн гомдол саналын асуудлыг нэг бүрчлэн шийдвэрлэх үүрэг өгнө гэлээ.  Мөн тэрбээр “Уг нь иргэд хотоороо дамжуулж асуудлаа шидүүлэх ёстой байтал Өргөдлийн байнгын хороонд хандаад байна. Хот ажлаа хийхгүй байгаа нь эндээс харагдаж байна. Ялангуяа гэр хүссэн өргөдөл тасрахгүй байна” гэв.Түүнчлэн Өргөдлийн байнгын хороо газрын тосны үйл ажиллагаа явуулдаг компаниудад АТГ болон бусад газруудтай хамтарсан шалгалт явуулахаар болсноо дуулгасан юм. 

Мөн тэрбээр УИХ-ын гишүүнийхээ хувиар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг судалж байгаа аж.  Тэрбээр  “Тавантолгой, Оюутолгойг л ажлуулна үгүй бол юу ч хийхгүй гээд зарлаад яваад байна. Ажил хийх дургүй хүнээр хүчээр хийлгэнэ гээд суулгаад байх албагүй. Ерөнхий сайд хийж чадах олон хүн байна. Мөн Засгийн газар олон хууль зөрчиж байна” гэлээ.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт 19 гишүүн гарын үсэг зурах ёстой. Үүнээс 4,5 гишүүн санал  нийлээд судалж байгаа гэнэ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.