Улс төр


О.Баасанхүү 8-ыг 15 болгож шоудсан уу?

4 жил, 3 сар TIMES.MN

Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, бие даагч гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал өргөн барихаар болж УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа билээ. Дубайд үзэглсэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын далд уурхайн санхүүжилын төлөвлөгөөг гэрээ байсан. Монголын ард түмний эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзсэн учраас ийнхүү огцруулах санал өргөн барихаар төлөвлөж байгаа.

Уг бичигт гарын үсгээ мөн зурсан О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт 15 гишүүн гарын үсгээ зурсан. Нэрийг нь тодорхой зарламааргүй байна. Зарлачихаар гишүүдийг худалдаж авах ажил эрчимтэй явагддаг гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Ерөнхий сайдын үзэглэсэн төлөвлөгөөг парламентын гадна дотноос байнга шүүмжилж байгаа. Гэхдээ огцруулах бичигт өнөөдөр хэчнээн гишүүн гарын үсгээ зурсан нь тодорхой бус байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар 15 бус 8 гишүүн зурчихаад байгаа гэх.

АН-ын хувьд улс орны эдийн засаг хүнд байгаа үед гүйцэтгэх засаглалаар дахин оролдож улс төрийн тогтворгүй байдал үүсгэх ард түмэнд л хүндрэлтэй тусна гэж байгаа. МАН-ынхан ултай суурьтай үзэж байж дүгнэлтээ гаргана гэсэн. Харин Шударга ёс эвслийн бүлэг 2 хуваагдаж өөрийн байр сууриа ил тод мэдэгдсэн.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.