Аналитик


Чөлөөтийнхөн бужигнаж, АН-ын ҮЗХ хуралдсан өдрүүд

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрсөн долоо хоног үйл явдлаар дүүрэн өдрүүд болж өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд тодорхойгүй шалтгаанаар хэд хэдэн удаа хойшлоод байсан АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдлаа. Хурлаар Хурлаар арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдийг батлах, Их хурлаар хэлэлцүүлэх намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан юм. ҮЗХ-ны хурлаар АН-ын даргаар хэнийг томилох нь олны анхаарлыг татаж байсан уг уасуудлыг хойшлуулан арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах их хурлаар хэлэлцэхээр боллоо.

Харин спортын хүрээндсалбарт Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Ази тив, оюутны дэлхийн аварга болж, тив дэлхийд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ.

Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.

Ц.Цогтбаяр: “Зулын гол” болоход бэлэн гэдгээ дахин сануулья


Монголын Чөлөөт бөхийн холбооны удидлагын шийдвэр, Удирдах зөвлөлийг эсэргүүцэн багш, дасгалжуулагч нар мэдээлэл хийлээ. Энэ хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Энэ үеэр дасгалжуулагч Ц.Цогтбаяр "Бид 2013-2016 онд Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийг дасгалжуулж байх хугацаандаа чамгүй амжилт гаргасан. Энэ бүх зүйлээ энэ нөхдийн яриад байгаа өргөтгөсөн хуралд сууж, тайлангаа тавих ёстой байдаг. Энэ асуудлуудаа хэлж, тайлангаа тавиад, зөв буруу, цаашид хэрхэн өөрчилж шинэчлэх асуудлаа яримаар байна гэхэд хуралд оруулахгүй ээ гэж байна.  Мөн энэ хуралд Монгол улсын Гавьяатууд орох эрхтэй байдаг, та нар миний Гавьяат цолыг хурааж аваагүй байгаа юм чинь би ормоор байна”  гэхэд ч оруулахгүй л гэсэн. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

 

Засгийн газар: Академич Д.Батсүрэнг 100 сая төгрөгөөр шагнана

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны шагналыг академич Д.Батсүрэнд олгохоор боллоо. Тэрээр “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ын эзэн болж байна.

Д.Батсүрэнгийн дээрх бүтээлийг дэлхийн 150 гаруй орон зарлаж  судалж эхэлжээ.  Шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг БСШУС-ын сайдад зөвшөөрлөө. Өмнөх жилүүдэд  академич С.Төмөрбат, академич Х.Намсрай, инженер Н.Нацагням, доктор Б.Дэмбэрэлнямба нар уг шагналыг хүртэж байжээ. 

Онцлох үйл явдал: Далай багш Монголд ирлээ


Дээрхийн гэгээнтэн IX Далай лам "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд буулаа. Түүнийг угтахаар Гандантэгчинлэн хийд болон бурхны шашны бусад сүм хийдийн төлөөлөгчид, лам хуврагууд тус нисэх онгоцны буудал дээр очжээ.

Дээрхийн гэгээнтний айлчлалын хөтөлбөрийн дагуу тэрээр 18.00 цагт Монголд газардах байсан ч цаг агаарын байдалтай холбоотойгоор нислэгээ наашлуулж ийнхүү 16.00 цагт буужээ.

Улс төр: Ж.Батзандан АН-ын даргын сунгаанд оролцоно

                 

Гоё Монгол: Дасгалжуулагчгүйгээр тив, дэлхийн тэмцээнд оролцож яваа М.Анхцэцэг Дэлхийн аварга боллоо


Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн амжилтын буухиа үргэлжилсээр Мексикийн Мериад хотноо болсон оюутны Дэлхийн аварга боллоо. Тамирчин маань хэдхэн хоногийн өмнө дасгалжуулагчгүйгээр явж Ази тивийн аварга болоод ирсэн билээ. Тэрээр олимпийн дараа улсын шигшээ багууд татан буугдсаны улмаас тус тэмцээнд явахад санхүүгийн бэрхшээл үүсэж, хувийн хэвшил болон иргэдийн тусламжтайгаар зардлаа босгосон юм. Ингэхдээ дасгалжуулагч багштайгаа хамт боломжгүйд хүрч, дээрх хоёр тэмцээнд бие даан оролцож байгаа билээ. 235 кг-ыг /огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг/ өргөж, оюутны Дэлхийн аваргын болзлыг хангалаа


Ийнхүү дасгалжуулагчгүйгээр тив, дэлхийн тэмцээнд оролцож яваа М.Анхцэцэг Мексикийн Мериад хотноо хүндийн өргөлтийн оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж,  ДЭЛХИЙН АВАРГА болсон байна. Тодруулбал, тус тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн Мөнхжанцангийн Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг /огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг/ өргөж, оюутны Дэлхийн аваргын болзлыг хангалаа. Энэ жинд Мексик, Канадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн аж. Тэрээр огцом өргөлтийн сүүлийн оролдлогоор 136 кг-ыг захиалсан боловч өргөлтийн явцад  бага зэрэг бэртэл авсан байна. Тэмцээний үеэр Канад дасгалжуулагч түүнд тусалжээ.


Нийгэм: Байгалийн чулуу хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ


Энэ сарын 14-ний өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн 22-р галт тэрэгний 143 дугаартай тээшийн галт тэргэнд Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчид шалгалт хийжээ.

Шалгалтын явцад тээшийн галт тэрэгний агааржуулалтын хоолой, ажлын өрөөний дээд тал, тээшийн заалны хаалганы дээд тал, нүүрсний саван дотор 109.5 кг зээрийн эвэр, 18 кг байгалийн чулууг нуусан байсныг илрүүлжээ.

Дээрх зүйлсийг хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хууль хяналтын байгууллагатай хамтран илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.

 Л.Ариун



Холбоотой мэдээлэл


АН-ын их сунгааны өмнөх өнгө
АН-ын их сунгааны өмнөх өнгө
1 долоо хоног, 4 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.