Нийгэм


Бигэрт 1000 гаруй нинжа цуглаж, 4-5 хүний аминд хүрчээ

4 жил, 2 сар TIMES.MN

Говь-Алтай аймгийн Бигэр суманд өнгөрсөн сараас эхлэн алт гарч, нутаг нутгийнхан тийшээ хошуурч байна. Алт гарсан хурууны ам гэх газрыг цагдаа нар хамгаалалтад аваад байсан ч нутгийн иргэдийн шаардлагаар энэ сарын 1-нээс эхлэн арван хоногийн хугацаанд мотоцикль 5000, суудлын автомашин 25000, ачааны машинаас 30000 төгрөгийн татвар авч оруулж эхэлжээ. Ойролцоогоор  тал тал тийшээ нэг км гаруй газрын алтан дээр Хөвсгөл, Улаанбаатар, Баянхонгор, Заамар гээд бүх газрын 1000 гаруй хүн цугласан байна.

Харин нутгийн иргэдийн өгч байгаа мэдээллээр алтны төлөө нүх булаацалдсан хүмүүс хоорондоо зодолдож нэгнийхээ аминд хүрч эхэлжээ. Тухайлбал, өчигдрийн байдлаар 4-5 хүний аминд хүрч, арваад хүнийг хутгалсан хэрэг гарсан байна. Мөн эх сурвалжийн хэлж буйгаар нинжанууд бүлэг болж хоорондоо зодолдож, нэгнийгээ нүх рүү оруулж шороогоор дарсан хэрэг гарсан гэнэ.

Түүнчлэн шөнө майхны гаднаас нэгнийхээ толгойг хагалсан зэрэг аймшигтай үйлдлүүд их гарч байгаа аж. Тус газар Бигэр сум, аймгийн төвөөс хэд хэдэн цагдаа ирсэн ч мөнгөний төлөө шунасан иргэдийг зохицуулж чадахгүй байгаа бололтой.

Эх сурвалж: www.polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.