Нийгэм


Налайх хотын захирагчийн дахин сонгууль болж байна

4 жил, 3 сар TIMES.MN
Налайх хотын Захирагчийн дахин сонгууль өнөөдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болж байна. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан,  бие даан нэр дэвшигч  Ц.Минжинхүү нар өрсөлдөж байгаа юм. Эдгээр нэр дэвшигчийн хамгийн олон санал авсан нэр дэвшигч нийслэлийн анхны дагуул хот Налайх хотын Захирагчаар сонгогдоно. Тиймээс Монгол Улс, нийслэлийн түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй Захирагчийн сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгөөрэй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.