2017-01-21

Бодибилдингийн эмэгтэй хоёр дэлхийн аваргатай боллоо

2016-12-Р Сар-05 TIMES.MN

Тайландын Бангкок хотноо 2016 оны бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнөөдөр дуусаж байна. Өчигдөр  Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга боллоо.Тэрээр эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалдаа ийнхүү тэргүүлэгч гэдгээ баталлаа. 

Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д манайхаас  16 тамирчин өрсөлдөж байгаагаас эмэгтэйчүүдээс хоёр аварга төрөөд байгаа бол эрчүүд медалийн буухиаг үргэлжлүүлж байна. Эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд Г.Угалзцэцэг, Фитнес төрөлд А.Ичинноров нар алтан медаль хүртсэн бол Б.Бадамсүрэн хүрэл медалийг энгэртээ зүүсэн. Тэгвэл эрчүүдээс бодибилдингийн 70 кг-ын ангилалд Л.Саруулбат хүрэл медаль хүртлээ.  Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид өрсөлдсөн байна. 







Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.