Спорт


Саатуулагдсан тамирчид нутагтаа ирлээ

4 жил, 5 сар TIMES.MN

Визны зөрчлийн асуудлаас болж хил дээр саатуулагдан, Катарт болох ААШТ-дээ оролцож чадаагүй Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн гурван тамирчин, нэг дасгалжуулагч өнөөдөр эх орондоо ирлээ.

Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, 74 кг-ын тамирчин Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нар тавдугаар сарын 4-ний даваа гаригт Катарын виз зөрчилтэй хэмээн саатуулагдсан юм. Дубайгаас холбогдох журмын дагуу манай иргэдийг тээвэрлэсэн компаниар нь буцааж тээвэрлэх ёстой байсан тул тамирчдыг мягмар гаригийн шөнө Бээжин рүү явуулсан. Улмаар тэд Бээжингийн онгоцны буудалд саатуулагдан, Монгол руу нисэх нислэгээ хүлээж байгаад ийнхүү өнөөдөр эх орондоо ирлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.