Чөлөөтийн эмэгтэйчүүд 3 алт, 1 мөнгөн медаль авлаа

7 сар, 2 долоо хоног TIMES.MN

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн өндөрлөлөө. Өнөөдөр 55-кгд А.Батцэцэг, 58-д С.Цэрэнчимэд, 69-д О.Насанбурмаа нар аваргын алтан медалийн эзэн боллоо. 
Харин 75-д Б.Одончимэг мөнгөн медаль зүүсэн бол Ш.Түмэнцэцэг, Ц.Энхжаргал нар хүрэл медалийн болзол хангасан байна. 
Аваргын төлөө барилдаанд Сүхээгийн Цэрэнчимэд Оросын бөхийг шүүгчтэй нь үзэгчидтэй хамт сүүлийн мөчид яллаа. 
55-кгд А.Батцэцэг дайчин шаламгай барилдаж бүх өрсөлдөгчөө илт давуугаар яллаа. 69-д О.Насанбурмаа финалын барилдаанд өрсөлдөгчдөө хичээл зааж 10:0 харьцаагаар буулган авав. Мөн бусад тамирчиддаа Спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.