Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 296 тохиолдол батлагдсан байна. Үүний 144 нь Улаанбаатарт, 152 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн хугацаанд халдварын улмаас 3 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1947 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 4259 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 92 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэтгэгдэл