Улс төр


Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргыг огцруулах саналыг өргөн барилаа

4 жил, 3 сар TIMES.MN

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгийг огцруулах саналыг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагважав, Ч.Долгормаа нар ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн мэдүүлжээ.

Тэд Д.Батбилэгийг огцруулах саналдаа Д.Батбилэг нь ИТХ дахь цөөнхийг үл хүндэтгэдэг, ИТХ-ын төлөөлөгчид болон дүүргийн жирийн иргэдийг намын харьяаллаар гадуурхдаг, ИТХ-ын нэр хүндийг олон нийтийн дунд унагасан гэх таван үндэслэлийг дурджээ. Тиймээс дээрх төлөөлөгчид Д.Батбилэг нь дүүргийн ИТХ-ын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Монгол улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн тул сонгуульт ажлаас нь өөрчлөх нь зүйтэйгэж үзсэн. Улмаар  ээн асуудлыг Хан-Уул дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэхийг байна.

Ер нь Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгийн талаар энэ ажилд томилогдсоноос нь хойш таагүй мэдээллүүд нэлээд гарсан. Хан-Уул дүүргийн АН-ын дарга, МоАХ фракцад харьяалагддаг Д.Батбилэг өөрийнх нь эсрэг явсан 18 хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан, өрөөндөө жирийн иргэнийг барьж авч зодлоо https://www.youtube.com/watch?v=BTjsxwZHH-k&app=desktop/ гэх мэтийн мэдээ, видео бичлэг хүртэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан.

эх сурвалж: polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.