Улс төр


Дэд сайдуудын асуудлыг хэлэлцэнэ

4 жил, 5 сар TIMES.MN

 Засгийн газрын гишүүдийг томилох тухай тогтоолын төслийг Ерөнхий сайдын зүгээс өргөн барьсантай холбоотойгоор өнгөрсөн даваа гаригт УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж, мягмар гаригт зургаан сайдуудын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. УИХ-ын олонхийн дэмжлэгтэйгээр Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг, Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгийг, Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар Н.Батцэрэгийг, Зам тээврийн сайдаар М.Зоригтыг, Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайханыг, Сангийн сайдаар Б.Болор нарыг томилсон. Эдгээр хүмүүс нь өмнө нь “Давхар дээл”-ийг дэмжиж байсан боловч, ийнхүү өөрсдөө дээлээ давхарлаж өмссөнд эгдүүцэх хүмүүс олон байна. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсантай холбоотой зарим яамны дэд сайдуудыг чөлөөлж, оронд нь шинээр томилох асуудлыг хэлэлцэх бололтой. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газарт хамтран ажиллаж байсан МАН-аас томилогдсон дэд сайдуудыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Чөлөөлөгдсөн сайдуудын оронд Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс сайдуудыг томилно. Одоогоор дэд сайдаар томилогдох хүмүүсийн нэрс тодроогүй байгаа юм. Түүнчлэн МАН-аас томилогдон ажиллаж байгаа зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг өөрчлөхөөр болжээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.