Спорт


Г.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ

4 жил, 4 сар TIMES.MN

 БНСУ-ын Чэжү хотод өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн гранпри тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга Г.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр аваргын төлөөх барилдаанд эзэн орны бөх, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ким Вон-Жинтэй барилдаж, торгуулиар хожигдлоо.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 31 жүдоч барилдсанаас Г.Болдбаатар “С” хэсгийг тэргүүлэн барилдсан. Тэрбээр Япон, БНСУ, Бразил, Азарбайжаны жүдочдыг ялж, финалд шалгараад байсан. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд Г.Болдбаатар БНСУ-ын жүдоч Вон Жин Кимд торгуулиар хожигдлоо.

Чэжүгийн татамид өнөөдөр гарсан манай бусад жүдочдоос эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд гавьяат тамирчин М.Бундмаа шагналт VII байр эзэллээ.

Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Г.Отгонцэцэг түрүүллээ.




Холбоотой мэдээлэл


Олимпийг хойшлуулах уу?
Олимпийг хойшлуулах уу?
3 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.