Улс төр


УИХ-ын дарга ОХУ-ын сэтгүүлчдэд ярилцлага өглөө

4 жил, 9 сар TIMES.MN

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 9 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд ОХУ-д  албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд өнөөдөр /2015.09.24/ УИХ-ын даргад Свердловск мужийн амбан Захирагч Е.В.Куйвашев бараалхсаны дараа тус мужийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад ярилцлага өгөв.

Ярилцлагын үеэр УИХ-ын даргаас  Монгол Улс болон Свердловск мужийн хамтын ажиллагаа, мөн ирэх 2016 онд Екатеринбург хотноо болох аялал жуулчлалын үзэсгэлэнд монголын төлөөлөгчид оролцох эсэх талаар сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 




Холбоотой мэдээлэл