Аналитик


Сураг тасарсан "Өршөөлийн хууль"

3 жил, 11 сар TIMES.MN

"TIMES.MN" таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрсөн өдрүүд улс төр, спортын хүрээнд үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Спортынхон "Их дуулга"-д өөрсдийн чадвараа бататган, дэлхийн чансааг тэргүүлж байгаа бол Улс төрийн хүрээнд "Өршөөлийн хууль" хүн бүхний анхаарлын төвд байсан боловч "Шудрага ёс" эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авснаар чуулган "Өршөөлийн хууль" хэлэлцэх асуудал хойшиллоо. Ингээд зарим голлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.


Сураг тасарсан "Өршөөлийн хууль"

   Өршөөлийн хууль хэлэлцсэн Баасан гарагийн чуулган хүн бүрийн анхаарлын төвд байсан нь тодорхой. Гэвч  Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед Р.Гончигдорж гишүүн “Та бүхэн хүний эрхийг зөрчиж байна.

Өршөөлийн хуульд хамрагдсан иргэн шоронд нэг хоног ч байх ёсгүй” гэж яриад сууж байсан атлаа УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгт ийнхүү хууль зөрчин, тав хоногийн завсарлага өгчээ.

Хуульд зааснаар УИХ, байнгын хороогоор хэлэлцэж байгаа хуулийн төслөөр намын бүлэг нэг л удаа завсарлага авах эрхтэй байдаг бөгөөд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг энэ эрхээ эдэлж, ээлжит бус чуулган хуралдаж байх үед Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригоор завсарлага авсан. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх үед “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ хүсэлт гаргаж, завсарлага авч байсныг хүлээн авсан. Хууль батлах хүмүүс хуулиа уландаа гишгэж ийнхүү хоёр дахиа завсарлага өгсний учир юу вэ?


"Монголд үйлдвэрлэв" аж үйлдвэрийн чуулга 

"Монголд үйлдвэрлэв" аж үйлдвэрийн чуулган-2015 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.  Монгол улс уул уурхайн салбарыг хөгжүүлэхээс гадна аж үйлдвэрийн олон салбарт хөрөнгө оруулж, ажлын байр, эдийн засгийн нөхцөл бололцоог нэмэгдүүлэх боломж байгааг хэлэлцсэн чухал ач холбогдолтой чуулган болсон юм. Чуулганаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат "Манай улс цаашид импортын хараат байдлаас гарах, экспортыг нэмэгдүүлсэн бүхий л боломжийг эрэлхийлэн, Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, Үйлдвэрлэлийг дэмжих хуулийг УИХ баталсан нь дотоодын үйлдвэрлэлийг идэвхижүүлэн сэргээж байна. Бид АҮ-ийн салбарт эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллаж байна" гэдгийг онцоллоо. Дэлгэрэнгүй... 


"Их дуулга" -ын чансааг Монголчууд тэргүүлж байна

   Францын нийслэл Парис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох "Их дуулга" тэмцээн болж байгаа. Тэмцээний эхний өдрөөс монголын жүдочдын амжилт давалгаалсан. Тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн нийт 17 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсын ардын багш, Гавьяат тамирчин Одвогийн Балжинням баг тамирчдаа удирдаж буй.2008 оныг хүртэл Супер Дэлхийн цом гэгддэг байсан тус тэмцээнд тив, дэлхийн медальтнууд зөвхөн хүч үздэг байсан бол 2009 оноос IJF-ийн Гранд Слам ангилалд багтжээ.

Жил бүрийн 2-р сарын эхний амралтын өдрүүдэд болдог тус тэмцээн өнөө жил аравдугаар сард зохион байгуулагдаж бөгөөд түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 500 оноо, мөнгөн медаль 300, хүрэл медаль 200 оноо, шагналт 5-р байр100 оноо, шагналт 7-р байр 80 оноог чансаан дээрээ нэмнэ.Олон Улсын жүдо бөхийн холбооны шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал Машбатын Бөхбат тэмцээнд шүүгчээр ажиллаж байна.

48 кг-д барилдсан М.Уранчимэг, 66 кг-д браилдсан Д.Төмөрхүлэг нар алтан медаль аваад байна. М.Уранчимэгийн хувьд Францын татамид анх удаагаа аваргалж байгаа юм байна. 


Л.Ариун




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.