Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 139 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 105 нь Улаанбаатарт, 34 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 80 насны 1 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 4449 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1651 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 97 иргэний бие нэн хүнд байна.
Сэтгэгдэл